Спорт


Хөвсгөл нуурыг анх удаа тэшүүрээр туулсан хүнээр Их Британийн иргэн тодорчээ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Их Британийн иргэн Жим Ми Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулсан анхны хүнээр тодорсон байна. Тэрбээр -47 градусын хүйтэнд 140 километр зам туулжээ. Түүний хэлснээр жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдийг туулахад амаргүй байсан аж. Гэвч Жим Ми зорилгынхоо төлөө нэг хором ч амралгүй явсаар барианд хүрчээ.


Английн “Rat Race Adventure Sport” уралдааныг санаачлагч тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, цэлмэг хөх тэнгэрийг биширч байгаагаа хэлээд, 2019 онд Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулах уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.