Спорт


“Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадам маргааш эхэлнэ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНСУ-ын Пёнчан хотод Өвлийн XXIII Олимпийн наадам маргааш эхэлнэ.


Өвлийн Олимп төдийгүй Зуны Олимпийн түүхэнд хамгийн жижиг зохион байгуулагч хотоор нэрлэгдэж буй Пёнчан хот 2010 оны буюу XXI наадмыг зохион байгуулахад гурван санал, XXII наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Сочи хоттой өрсөлдсөн ч дөрвөн санал дутсанаар дахиад дөрвөн жилийг хүлээх хэрэгтэй болсон юм. Гэхдээ тэдний зүтгэл талаар болсонгүй, XXIII удаагийн наадмыг зохион байгуулахаар Германы Мюнхэн, Францын Анси нарын хотуудтай өрсөлдөж илт давуу буюу өмнөх өрсөлдөгчдөөсөө даруй 38 саналын илүүтэйгээр зохион байгуулагч хотоор сонгогдсон билээ.


“Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадамд дэлхийн таван тивийн 92 улс тамирчдаа илгээгээд байна. Энэ удаагийн Олимпийн наадамд Солонгосын хойгт орших Өмнөд болон Хойд Солонгосын нэгдсэн баг оролцох гэж байгаа нь онцлог үйл явдал бол допингийн асуудлаас болж Орос тамирчид эх орныхоо төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй бөгөөд зөвхөн Олимпийн туган дор сэргээшийн хэрэгт холбогдоогүй тамирчид нь оролцох юм.


Энэ удаагийн "цагаан" олимпод Ази тивээс Сингапур, Малайз, Африк тивээс Эквадор, Нигери, Эритери, Европ тивээс Косово улсын багууд анх удаагаа тамирчдаа оролцуулна. Мөн шинээр спортын 4 төрөл нэмэгдэж байгаа бөгөөд, уулын цанын холимог багийн уралдаан, кёрлингийн холимог багийн уралдаан, гүйлтийн тэшүүрийн эрэгтэй, эмэгтэй бөөн гараатай уралдаан болон сноубордын чөлөөт үзүүлбэрийн төрөл олимпийн хөтөлбөрт анх удаагаа багтаж байна.


Эх сурвалж: МҮОХ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.