Спорт


15 жүдоч Францыг зорилоо

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Өнөөдөр Монголын жүдочид Франц улсыг зорилоо. Нийт 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Парисын Их Дуулгад өрсөлдөхөөр ийнхүү явж байгаа юм. Жүдо бөхийн календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг томоохон тэмцээнүүдийн тэргүүн эгнээнд Парисын их дуулга багтдаг. Тэгвэл уг тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэй эмэгтэй нийлсэн 11 жинд манай жүдочид өрсөлдөх юм. Ингээд уг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд буй манай улсын тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй:

-60 кг: Б.Амартүвшин

-66 кг: Г.Хэрлэн

-66 кг: Ё.Басхүү

-73 кг: Н.Хадбаатар

-73 кг: Ц.Цогтбаатар

-81 кг: О.Ууганбаатар

-90 кг: Г.Алтанбагана

-90 кг: Э.Мөнхжаргал

-100 кг: Л.Отгонбаатар

Эмэгтэй:

-48 кг: М.Уранцэцэг

-52 кг: Ч.Аззаяа

-57 кг: Л.Энхрийлэн

-63 кг: Б.Мөнгөнчимэг

-63 кг: Б.Ганхайч

+78 кг: Э.Гандиймаа нарын 15 тамирчин Парисын дэвжээнд хүч үзнэ.

Тэгвэл энэ удаагийн их дуулгын тэмцээнд нийт 73 орны 430 шахам тамирчин өрсөлдөх юм. Мэдээж хэрэг талбайн эзэн Франц улс хамгийн олон тамирчинтайгаар өрсөлдөнө. Тухайлбал тэд энэ удаа эрэгтэй 28, эмэгтэй 28 нийт 56 тамирчнаа сойж байгаа юм. Харин өвлийн Олимпийг зохиож буй БНСУ жүдо бөхийн томоохон тэмцээндээ ач холбогдол өгөхөө ч мартсангүй. Тэд жүдо бөхийн эх орон болох Японы адил 21 тамирчнаа Франц руу илгээжээ.

Парисын Их Дуулга тэмцээн орон нутгийн цагаар 2 сарын 10-11 хооронд болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.