2018,2-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Гинжийг тасал": Хүчирхийлэл хүүхдийн нүдээр

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнг "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ өчигдөр нээлээ.


“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2017 оны 09 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа аж.


Энэхүү кампанит ажлын хүрээнд 2018 оны 01 дүгээр сард ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарласан бөгөөд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэв.


"ГИНЖИЙГ ТАСАЛ" сэдэвт бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 02 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй.


ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ТЭР ДУНДАА ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ҮЕ ТЭНГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ГАДУУРХАЛТЫГ ӨСВӨР НАСНЫХАНЫ НҮДЭЭР ХЭРХЭН ХАРАГДАЖ БАЙНА ВЭ?





























Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 1 долоо хоног []


hvvhdiin medehgui yumiig odoonii hvvhdvvd ih meddeg boljdee hvvhdvvd zursan gehed arai l zuragnuud bn shv. bidnii ued saihan baijdee hvvhed nasaa hvvhed shig unguruuj dee