2018,2-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Хар домын шидтэн, Хөзрийн хатан Н.Доржмаа: Миний хийсэн заслыг өөр ямар ч хүн дээр очсон мэдэх боломжгүй

5 сар, 2 долоо хоног TIMES.MN
Хүний амьдрал өдөр бүр мянга мянган сонголт дунд эргэлдэж байдаг. Юуг, яаж, хэрхэн сонгосноос таны амьдралын дараагийн хуудаснууд өөр өөрөөр бичигдэж, үргэлжилдэг. Заримдаа танд зөв сонголт хийх үе байхад заримдаа буруу сонголт хийх үе ч тохионо. Тэгвэл та биднийг буруу сонголт хийхээс сэрэмжлүүлэн, урьдаас хардаг үзмэрч, төлөгч, бөөд итгэдэг үү. Ямарваа нэгэн шийдэж чадахгүй асуудал тулгарсан үед, аль эсвэл сонголт хийхдээ эдгээр хүмүүсээс тусламж хүсэж байсан удаа бий юу. Байхгүй ч байсан болно. Юунд итгэж, юунд итгэхгүй байх нь хувь хүний өөрийнх нь сонголт. Тэгвэл энэ удаад бид “Хөзрийн хатан” нэрээрээ олонд танигдсан хар домын шидтэн Н.Доржмаатай уулзаж, түүний дотор хүн болоод нууцлаг чадварынх нь талаар ярилцлаа.




-Үзмэрч, төлөгч гэж ямар хүмүүсийг нэрлээд байна вэ. Хүнд таван мэдрэхүй хөгжсөн байдаг бол энэ төрлийн хүмүүсийн зургаа дахь мэдрэхүй нь илүү хөгжиж, ямар нэгэн далд ертөнцтэй холбогдон тэр хүний мэдээллийг аваад байна гэж ойлгож болох уу?


-Миний хувьд өөрт байгаа зургаа дахь мэдрэхүйгээ хөзөртэйгөө нийлүүлэн тухайн хүнийг энергиэр нь дамжуулж мэдэрдэг. Эхлээд нүдэнд харагдах гадаад байдлаар нь мэдэрнэ. Дараа нь өөрийн зургаа дахь мэдрэхүйгээрээ илүү их мэдээлэл авна. Харин үүний дараа хөзөртэйгөө ажиллана. Хөзөр надад тухайн хүний талаарх бүхий л мэдээллийг илүү баталгаажуулж өгдөг. Учир нь хөзрийн мэрэг бусад зурхайч, бөө зэргээс ялгагдах гол зүйл нь бүх зүйлийг ил тод гаргаж өгдөгт оршиж байгаа юм. Мөн нэг эргэхдээ л хүний бүх амьдралыг нь нэгэн зэрэг гаргаж ирдэг. Тухайн хүн жаргаж явсан уу, зүдэрч явсан уу, уйлж явсан уу гээд ерөнхий бүх зүйлийг нь гаргадаг.


-Хөзөр тань тусгай хөзөр үү?


-Энгийн л хөзөр.


-Хөзрөөр мэргэлдэг хүмүүс байдаг. Тухайлбал, гилийн хатан муу зүйлийг илэрхийлнэ. Хатан, ноён эргэвэл эрэгтэй, эмэгтэй хүнтэй холбоотой байна гэх мэтээр тогтсон утга илэрхийлдэггүй гэж үү?


-Би тийм зүйл хардаггүй. Би нэг хүн дээр хөзрөө нэг л эргүүлдэг. Үзэж байгаа юмс бүхэн өөр өөр. Хэрэв хатан тийм юм илэрхийлнэ гээд үзвэл энэ 32 хөзрийг би нэг нэгэнгүй тайлна гэсэн үг. Нэг эргэсэн хөзөр дахиад хэзээ ч яг тэр хэвээрээ эргэдэггүй.


-Тухайн үзүүлэхээр ирсэн хүн юу ч яриагүй байхад та шууд үзээд хэлдэг гэж ойлгож болох уу?


-Ерөнхийдөө хүмүүс ихэвчлэн нөхрөө үзүүлье, мөнгө төгрөг үзүүлье, амьдралаа үзүүлье гэж ирдэг. Тухайн үзүүлэхээр ирсэн хүнээр өөрөөр нь хамаг амьдралыг нь яриулаад дараа нь хариулдаг үзмэрчид байдаг. Тэгвэл үзэх ямар шаардлага байна аа.


-Энэ чадвар тань үе дамжсан уу. Эсхүл олдмол уу?


-Үе дамжсан гээд өмнө нь ярилцлагад өгсөн байгаа. Миний удамд Хүнхэр Лүндэв гээд Богдоор тодорсон хүн байдаг. Тэр хүн надад Очирийн эх гэсэн утгатай Доржмаа гэдэг нэрийг минь хайрласан.


-Бөө нартай адил гэнэт сахиус мэт ямар нэгэн далдын зүйл хүрээд ирдэг юм болов уу гэж боддог?


-Би бөөг үгүйсгэдэггүй. Гэхдээ миний үзэл байдаг. Хүн нас бараад бурхан болоход бид буян хийж гаргахдаа “Үр хүүхдэдээ эргэж хүн болж төрөөрэй” гэж гуйдаг биз дээ. Тэгж гуйсан хэрнэ хүн болоогүй, завсрын тэнгэрт байгаа сүнсэн биетүүдийг биедээ оруулж, хүн болж төрсөн хувь заяа сүнсэн биетийн өмнө мөргөнө гээд бод доо. Сүнсэн биетийн өмнө мөргөн, өөрийнхөө энергийг мөнхөд алдаж байна гэж үздэг. Миний ганц зарчим зовж үзсэн хүн хүний зовлонг мэдэрч, ойлгодог. Хэрвээ би зовж үзээгүй бол хэчнээн үзмэрч байсан ч гэлээ тэр хүний зовлонг ойлгохгүй. Хэдий зургаа дахь мэдрэхүйгээрээ мэдсэн байлаа ч тэр хүний зовлонг өөрөө зовсон мэт ойлгохгүй. Өөрөө зовж үзэж байж илүү зүрх сэтгэлээрээ тэр хүнийг ойлгож, мэдэрч, тайвшруулж, цааш туслах боломжтой болно. Энэ хүн ингэж зовсон шүү, үүнийг ингээд босгочих юмсан гэсэн сэтгэлтэй байж тусалдаг.


-Үзүүлэхээр ирсэн хүмүүсийн дийлэнх нь юу үзүүлж байна вэ. Эдийн засгийн хямралтай үед мөнгө санхүү түлхүү үзүүлж байна уу. Нэг бол гэр бүлийн асуудлаар хандаж байна уу?


-Мөнгө санхүүгийн асуудал нэн тэргүүнд. Үүнтэй давхар гэр бүлийн харьцаа, амьдралын дээш, доош уруудалт, бие биедээ хонзон санасан хүмүүс ч байна. Мөн араар тавилт ч байна. Эрэгтэй, эмэгтэй аль аль нь л ирж байна.




-Гэхдээ эмэгтэйчүүд түлхүү ирдэг байх?


-Тийм. 80 хувь нь эмэгтэйчүүд ирдэг. Гэхдээ эрэгтэй хүмүүс бас үзмэрчдийг ойлгодог болсон байна.


-Хүнд харын аргаар ямар нэг зүйл хийхээр эргээд тэр хүндээ буудаг гэдэг дээ?


-Домоор аргална гэхээр эртнээс манай ард түмэн ямар нэг зүйлийг домнож эдгээдэг байсан шүү дээ.Миний хувьд өөрийн тусгай дом, шившлэгээр тэр хүний биед нь байгаа зүйлийг зайлуулдаг. Шөнийн цагаар үйл хийдэг учир хар дом гэж нэрлээд байгаа юм л даа.


-Заслаа шөнийн цагаар хийдэг гэсэн үг үү. Тэр хүн хажууд тань байх шаардлагатай юу?


-Шаардлагагүй, алсаас хийдэг. Тэр хүнийг байхад нь хийж болно л доо. Гол нь тэр хүн өнөөдөр надад үзүүлсэн ч дараа нь өөр хүн дээр очиж болно. Нэг бол өөр хүнд засал хийлгэлээ гэж бодоход нөгөө хүн нь өөр хүнд үзүүлэхэд би гарахгүй, тэр хүн гарна. Ийм хүн чамд юм хийсэн байна гээд гардаг даа. Тэгэхээр үзүүлж буй хүмүүсээ хамгаалах үүднээс алсаас хийдэг. Өөр хүнд үзүүллээ гэхэд би л гарна. Хүнээ хамгаалж буй хэрэг.


-Та өөртөө хамгаалалт хийсэн байгаа байх?


-Би удмын сахиусаараа хамгаалуулж явдаг. Дом гэхээр би удам угсаа, бурхан болооч нараа шүтэж явдаг гэсэн үг. Ямар ч бодит бус зүйл рүү өргөл өргөдөггүй. Үргэлж бурхан болооч, өвөг дээдсээсээ эдгээр хүмүүсийг аварч, ивээлээ хайрлаач хэмээн гуйж байж өргөлөө өргөж, үйлээ хийдэг.


-Хаалттай хүн гэж байдаг уу. Нэвтэрч мэдээлэл авах боломжгүй тийм хүнтэй таарч байсан уу?


-Нэвтрүүлэх боломжгүй хүн гэхээр удам угсаа сайтай хүнийг хэлдэг. Миний хувьд олон жил хүн үзлээ. Нэг удаа ч таныг би уншиж чадсангүй гээд бусдыг буцааж байсангүй.


-Зарим үзмэрч өнгөрсөн үйл явдлыг сайн хэлээд ирээдүйг хэлж чадахгүй байх ч юм уу. Нэг бол зарим нь өнгөрснийг нь муу хэлээд ирээдүйг сайн хэлдэг ч юм уу. Ийм тохиолдол байх уу?


-Бүгд л ил байдаг. Гэхдээ хэлэх үг байна, хэлэхгүй үг байна. Миний хувьд аль алийг нь сайн хэлнэ. Бид өнгөрсөндөө амьдрахгүй. Яагаад өнгөрсөнг сөхөж, өнгөрсөнтэйгөө зууралдаж, нийлж амьдарна гэж. Харин ч өнгөрснөөсөө суралцаж л амьдарна.


-Манай иргэдийн сэтгэхүй дорой байгаа учир үзмэрч, төлөгч хүн дээр очиж байна. Эдгээр хүмүүс ч иргэдийн ийм байдалд нь тулгуурлан мөнгө олж байна гэж буруутгах хүн олон байдаг?


-Үүнтэй эсрэг үзэлтэй байгаа. Сэтгэхүй дорой гээд урдаа гарч ирэх гэж буй жаргал, зовлонг мэдэхгүй хар ухаанаараа явсаар алдаад ирсэн хүмүүс над дээр орж ирдэг. Мөн олон үзмэрч дээр очиж амьдралаараа тоглууллаа ч гэх хүмүүс орж ирдэг. Би ч өөрөө дардан амьдралаас жаргаад энд ирээгүй. Амиа дайн байж, амьдрал үр хүүхдээ хаян байж энд ирсэн. Би гурван хүүхэдтэй. Бага маань нэг ой гурван сартай. Тэгэхээр би хоёр сартайгаас нь хойш ингээд түмний төлөө сууж байна. Хүүхдэдээ эх нь байж чаддаггүй. Амьдралаа золиослон байж энд сууж байхад нэг ч удаа ирж үзээгүй байж хүнийг муу муухайгаар ярьдаг, гүтгэдэг, янз бүрийн л хүн ирдэг.




-Өрөөний тохижилт, орчин сонирхолтой санагдлаа. Орчин бас нөлөөлөх үү?


-Лаа бол гангараа биш. Лаа муу энергийг сааруулах үүрэгтэй. Тухайлбал, чи их муу энергитэй хүн байлаа гэхэд чиний энергийг сааруулж над руу оруулж ирнэ. Мөн би олон хүний зовлон үзэж байгаа учир чамд муу энерги нэвтрүүлэхгүй байхын тулд сааруулах юм. Хохимой толгой нь өөрөө дотроо хоосон учир хүний хорсол, эд баялгийн шунал бүх юмыг нүдээрээ дамжуулан өөртөө шингээдэг.


-Өрөөний тань орчин нь харанхуй, бүүдгэр байгаа нь утга илэрхийлэх үү?


-Би өөрөө тайван байх дуртай. Үүдэнд маань маш олон хүн өглөөнөөс үдэш хүртэл дугаарладаг. Тиймээс ч би гадаа хүлээлгийн өрөөндөө цаг тавьдаггүй. Цаг байх тусам би ч сандарна,тэр хүн ч сандарна. Анхаарал сарнина. Элдэв зүйлд сатааралгүй зөвхөн хоёр хүний хооронд яриа өрнөн, мэдэх ёстой зүйлээ мэдээд, хаях ёстой зүйлээ хаяад, авах ёстой зүйлээ авахыг хүссэн сэтгэлээр зоригтой гарч явах ёстой. Гадаа хүлээж буй хүмүүс орж, гарч байгаа хүний нүүр царайг хардаг. Хөл нь хөнгөрсөн байна уу, уйлаад доош хараад гарч байна уу, инээгээд гарч байна уу гэх мэтээр хүн бүрийн илрэлийг хараад үнэхээр үздэг хүн байна гэдгийг маань мэдээд шөнийн 24 цаг хүртэл хүлээгээд суудаг.


-Та бараг 24 цаг хүртэл суудаг гэлээ. Тэгээд шөнө нь заслаа хийдэг гэлээ. Гэртээ хэзээ харих вэ?


-Гэртээ бараг харих боломжгүй л амьдардаг. Үр хүүхэд, амьдралаа хаяж, золиосолж хүндээ хүрч ажилладаг.


-Бусдыг үзээд юу тохиолдох, яахыг нь мэдээд байна. Өөрийгөө мэдэх үү. Өөрийнхөө ирээдүйг харах уу?


-Хэзээ ч үзмэрч хүн өөрийгөө мэддэггүй. Ямар ч үзмэрч байсан адил.


-Тэгэхээр таны ирээдүйд, танд юу ч болсон бэлэн байдаг уу?


-Бүх зүйлд бэлэн. Үхсэн ч бэлтгэлтэй, унасан ч бэлтгэлтэй. Юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэж уйлдаг өдрүүд надад бий. Сард хоёр гурван удаа уйлна.


-Амьдралын утга учир гэр бүл гэдэг ш дээ. Хүүхдүүддээ цаг зав зарцуулж чадахгүй байна гэхээр та ирээдүйд харамсах зүйл хийгээд байгаа юм биш үү?


-Магадгүй ирээдүйд харамсах зүйл хийж байгаа хэдий ч хүмүүст буян хийж байна. Энэ буян маань буцаад л үр удамд минь ирнэ шүү дээ.


-Хөзрийн хатан гэдэг нэрийг хэн өгсөн бэ?


-Үзүүлдэг хүмүүс маань өгсөн. Хөгшин настай хүмүүс хүртэл хадаг бариад ирдэг.


-Хөзрийн хатан, Доржмаа хоёрын хооронд ялгаа бий юу?


-Бараг ялгагдах зүйл байхгүй. Гаждаггүй. Хааяа гэртээ харьдаг. Хүүхдүүдийнхээ дэргэд байхаас ч айдаг. Ийм их зовлонг өөртөө наачхаад үр хүүхдэдээ очиж наахыг хүсдэггүй. Өдөр, хоног, секунд бүр хүний төлөө л байдаг. Хүмүүс ч миний энэ сэтгэлийг мэдэрдэг. Ядарч байна уу, зовж байна уу гэж асуудаг, санаа тавьдаг. Миний зовлонг мэдэрч байгаад нь баяртай байдаг. Гэхдээ мэдрэхгүй хүмүүс ч олон байна.


-Гэртээ суугаад хүнийг муулж коммент бичихээс өөр ажилгүй хүмүүс ч нийгэмд олширсон л доо?


-Би ч эхэндээ уйлж ч үзсэн. Их шаналдаг байсан. Гэхдээ ирж үзүүлдэг хүмүүсийн маань сайхан сэтгэлийн урмын үгс намайг зоригжуулж, эрч хүч өгдөг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Дэмнүүлж л явна даа. Би хүнээ үзэж дуусаад өөр хүний яриаг сонсохыг хүсдэггүй. Мөнхийн өөрөө ярьдаг болохоор хүнтэй ярихаас ч дургүй хүрдэг. Өөдөөс хараад уйлаад суухаар өөрөө зовж үзсэн болохоор тэр хүнийг босгож ирэхийн тулд маш их дэмжинэ. Ер нь эмэгтэй хүний зовлон ижилхэн. Амссан зовлон нь хэр их, бага нь л ялгаатай.


-Таны зургаа дахь мэдрэхүй тань яг энэ орчинд, энэ өрөөнд анхаарлаа төвлөрүүлээд суухаар мэдрэх үү. Эсхүл гадуур явж байхад ч хүмүүсийг хараад мэдэх үү?


-Мэднэ. Хүний нүдийг хараад л мэднэ. Хүний нүдийг хараад мэдэхээс гадна гунигтай байна уу, хэр их уйлдаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн үү, үхэл хагацалтай учраад гуниад байна уу гээд бүгдийг харна. Хардаг ч хэзээ ч хэлдэггүй.


-Та өөрийн орлогын тавин хувийг зарцуулан айл өрхүүдэд шинэхэн гэр, нүүрс түлээ, хүнсний хэрэглээ гэх мэт шаардлагатай зүйлсийг саяхан бэлэглэсэн шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?


-Тийм ээ, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэн ядуу, өрхийн орлогогүй, хөдөлмөрийн чадамжаа алдсан хүмүүс, олон нялх бага насны хүүхэдтэй айл өрхүүдэд буяны гараа сунгаад явж л байна. Эхнээсээ энэ зорилтот ажил маань маш бүтэмжтэй байгаа учраас төлөвлөгөөнийхөө дагуу дараагийн айлууд болон, буяны үйлүүдээ хэрэгжүүлэхээр зэхээд л сууж байна даа. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ.


-Таны хувьд өөртөө амралтын цагаа хэрхэн гаргаж байна. Өөртөө цаг зав гаргаж, зарцуулж амжихгүй байх тохиолдол байдаг л байх?


-Долоо хоногтоо нэг өдөр амрахыг хичээдэг. Гэхдээ л амрахаасаа амрахгүй нь их болоод байх юм. Одоо сар шинэ ч дөхөж байна. Засал ном ихтэй л байна.


-Ярилцлага өгсөнд баярлалаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 2 долоо хоног [103.10.197.60]


yu ve...buugiin tukhai taagui ug khelj baij yun udmiin sakhiusandaa daatgatag bolood yavchikhvaa...arai khudlaa yum bishuu.


Зочин    4 сар, 4 долоо хоног []


Үнэхээр шидтэн юм бол Замын Үүдэд алга болсон Сэржмядаг охины хаа байгааг хэлээд өг л дөө. Тэгвэл ард түмэн итгэе. Чадахгүй бол наад луйвраа болио.


Зочин    5 сар, 1 долоо хоног [182.160.1.13]


Сайн ажилтай нэгнээсээс албан тушаалыг нь авах гэсэн хүн нэг эмэгтэй хүнээр хараал хийлгэдэг гэсэн. Хар домийн шидтэн гэхээр энэ эмэгтэй тэр хараал хийж үйлчилдэг нь юм болов уу?


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Za ene huneer onliner uzuulseen nadad bol hudlaal sanagdsan neg tiim onts goid zuilgui 2tsag uzdeg gesen bi 5minut boloogui faceer zalgaal mm teges inges geel yrih heleh ugee olj ydaal tasalchij b.a lee 20000gedeg mungu shuu


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Утасны дугаарыг нь өгөөч


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Nadad boogiin zasal taarddgui yum .Boogoos oor zanshilaar zasl sain hiideg hun heregtei bna .Ene hund itgej bolohuu .Helj tuslaach humuusee.Selenge zugiin humuus nadruu muu yum hiigeed bh yum.huneerch heluulj bna .oortch tegj medregdeed bna.Zovhon huuhdee bolon ooriigoo hamgaalmaar bna


Зочин    5 сар, 1 долоо хоног []


facebook-ээр хөзрийн хатан гээд бичихээр гараад ирнэ. Тэнд утас энтр нь байдаг юм билээ


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Ajluin gazriin hayg haana suuj vzdeg


Зочин    5 сар, 2 долоо хоног []


ene hunii utas bnuu haana yaj uzuuleh ve


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Зочин [122.201.22.41] handaj helhed ta ooroo ochood uz gej zuvluy bodit amidral deer yu j hiij chadahgui bj computer bolon utasnii ardaas durtaigaa heleh yma te


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Ajilin amjilt husie saihan yaritslag ogson bn


Зочин    5 сар, 2 долоо хоног [122.201.22.41]


Хүмүүсийг толгойг худлаа эргүүлэхээ болио. Нүгэл болно шүү