Спорт


Манай тамирчид олимпийн тосгонд байрлажээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг өчигдөр /02.06/ Олимпийн тосгондоо очлоо.  Олимпийн тосгон дахь анхны хурал болж, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа базааж, өмнөх олимпийн наадмуудад оролцсон амжилтаа ахиулах зорилт тавин ажиллана” хэмээжээ.

“Пёнчан – 2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад Самсунг компаниас “Note8” гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа юм байна.

Энэхүү гар утсанд олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл болон Олон улсын олимпийн хорооны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээллийг урьдчилан суулгасан юм. Мөн ОУОХ-ны тамирчдын комисст нэр дэвшигчдэд санал өгөх боломжтой ажээ. Олимпийн наадамд манай улсаас оролцох ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар нь “Альпенсиа гүйлтийн цанын төв”-д хоёрдугаар сарын 15, 16-ны өдөр уралдах хуваарьтай байна

Эх сурвалж:www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.