Спорт


Дэлхийн чансаанд багтсан монголын есөн бөх

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн.Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээний тоонд багтсан Иван Ярыгины дурсгалд зориулсан “Алтан Гранпри”-гийн дараа эрэгтэйчүүдийн чансааг гаргасан байна. Красноярскын тэмцээнд медалийн төлөө барилдсан Монголын есөн бөх долоон жинд дэлхийн чансаад багтжээ.


Тодруулбал, 57 кг-д Ц.Цогбадрах 14, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Б.Батмагнай, Д.Цогтбаатар тус бүр 12, 74 кг-д Г.Мандахнаран 10, 92 кг-д Л.Төртогтох 11, 97 кг-д Ө.Батзул 11, 125 кг-д Н.Золбоо 14, М.Лхагвагэрэл 12 оноотой тус бүр жиндээ гурваас тавдугаар байрт бичигдэв.Иван Ярыгины тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон билээ. Иван Ярыгинд аваргалсан ОХУ-ын найм, АНУ-ын хоёр бөх одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.


Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.