Манлай уяач Ц.Цэнгэлийн хоёр дахь хүлэг АНУ-д түрүүлжээ

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

АНУ-д ажиллаж, амьдарч буй Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, уяач Гүрийн Баттулга West Virgina мужийн Charles town морин тойруулгын уралдаанд монгол эзэнтэй гурав дахь морио сая түрүүлгэжээ.

Түүний уяа сойлгыг нь тааруулсан, энэ жил дөрвөн настай “Оргил зээрд” нэртэй хүлгийн эзэн нь Монгол Улсын манлай уяач Цэгмидийн Цэнгэл юм байна.

Өмнө нь Г.Баттулга тус тойруулгын уралдааны түрүүг 2011 онд алдарт уяач У.Буяндэлгэрийн “Сансар уул” хязаалангаар, 2012 онд манлай уяач Ц.Цэнгэлийн “Цэнгэлийн манлай” мориор авч, торгон жолоо өргүүлж байсан билээ. Ийнхүү Ц.Цэнгэл манлай West Virgina мужийн Charles town морин тойруулгын уралдааны хоёр дахь түрүүгээ авчээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.