Монголын цасан барималчид тэргүүн байр эзлэв

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

АНУ-ын Денвер хотод жил бүр зохион байгуулдаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн энэ сарын 22-29-нд болж байгаа юм байна. Уг тэмцээнд 12 орны 16 баг, тамирчид оролцож, өөрсдийн ур ухаанаараа өрсөлдөж байгаа аж. Монгол Улсын уран бүтээлчдийн хувьд зургаа дахь жилдээ амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарсан байна. 


Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг ур чадвараа сорьж, Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээл тэргүүн байрт шалгарчээ. Уран бүтээлчдийн "Нууц" гэдэг бүтээл нэгдүгээр байр эзэлж эх орныхоо нэрийг алдаршуулсан байна. Харин Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид "Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр "Уран бүтээлчдийн нэрэмжит шагнал" хүртсэн амжилт үзүүлжээ.


Өмнө жил буюу 2017 онд уг тэмцээнд манай улсаас хоёр баг оролцож, мөн амжилт үзүүлж байсан бөгөөд "Artist choise awards” шагнал хүртэж, багийн төрөлд гуравдугаар байр эзэлж байсан ажээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.