Эдийн засаг


Дэд сайд Х.Баделхан хүлээн авч уулзлаа

3 жил, 4 сар TIMES.MN

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан өчигдөр /2015.05.18/ АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч ноён Курт Тонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгчдөөс гадна Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Худалдааны бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд “Төрөөс аж үйлдвэрийн талаар  баримтлах бодлого”, “Худалдааны тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай хууль” болон нефть боловсруулах үйлдвэрийн талаар санал солилцсон юм.

Тухайлбал, АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч Курт Тонг холбогдох албаны хүмүүсээс дээрх хуулиудын талаар тодорхой асуултуудад хариулт авсан бөгөөд Монгол Улсад цаашид аж үйлдвэр тэр дундаа хүнд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөгөө өгсөн юм.

Мөн нефть боловсруулах үйлдвэрийн талаар талууд санал солилцохын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд аж үйлдвэрийн салбарын эзлэх байр суурь чухал болохыг онцоллоо.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч ноён Курт Тонг 1990 оноос хойш АНУ-ын Төрийн Департаментад эдийн засгийн дипломатын үүргийг гүйцэтгэж байгаа юм байна.

 
 


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.