2018,1-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Г.Ган-Эрдэнэ дахин дэвжээндээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Токио хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр /2018.01.24/ 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана. 

Башёгийн гурав дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чихрийн шижин өвчний улмаас дэвжээнд гараагүй билээ. Тэгвэл тэр өнөөдрөөс эхлэн барилдахаар болжээ.

Цагтаа озэки цол хүртэж байсан Тэрүнофүжи маэгаширагийн 10-с барилдаж байгаа бөгөөд жюүрёод унахгүйн тулд Хацү башёг үргэлжлүүлэх болсон байна.

Тэрүнофүжи башёгийн эхний өдрүүдэд Чиёомарү, Котоюүкид унасан бөгөөд гурван унаа, долоон барилдаан өнжсөн (0-3-7) үзүүлэлттэй байна. Тэгвэл тэр өнөөдөр Ишиүратай барилдана.

Хацү башёг ёкозүна Какүрюү М.Ананд 10 даваатай тэргүүлж байгаа бол Точиношин есөн даваа, нэг унаатай удаалж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Итгэл эвдэгч,хогийн новш. Эр хүний жудаггүй,урт хошуут. Энэ дэвжээн дээр дахин мандаад гарч ирэхийг чинь харахсандаа тэнэг махан толгойт үхэр.