Нийгэм


ДЭМБ-ын төлөөлөгчид айлчилж байна

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчдийн манай улсад хийх айлчлал эхэллээ. Айчлалын бүрэлдэхүүнд Виван Лин Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, Петер Ковлей Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч, Жун Гао, эрүүл мэндийн мэдээлэл, судалгаа, инновацийн багийн зохицуулагч, мөн   Анни Чу,  Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт хариуцсан эдийн засагч нар багтаж байна. Гол зорилго нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцах, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Мөн эрүүл мэндийн даатгалын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар- ДЭМБ-ын хамтын ажиллагааны стратеги 2017- 2021 он (Country cooperation strategy)-ийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

 

Өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өглөө.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.