Нийгэм


Сэрэмжлүүлэг: Банк хэзээ ч таны хувийн мэдээллийг и-мэйлээр асуудаггүй

1 сар TIMES.MN

Хаан банкнаас сэрэмжлүүлэг гаргажээ.


Сүүлийн үед цахим гэмт хэрэг үйлдэгчид банкны харилцагчдын мэдээллийг хуулбарлах, интернэт банкны нууц үгийг мэдэх, мөнгө угаах зорилгоор банкны нэрийн өмнөөс хуурамч и-мэйл иргэдэд илгээж байгаа тодорхой тохиолдлууд гарсан тул хуурамч имэйлээс сэргийлнэ үү! Харилцагч таныг цахим гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс ХААН Банкнаас тогтмол албан ёсны мэдэгдэл анхааруулга болон зөвлөмжүүдийг мэдээлж ирсэн билээ. Банк хэзээ ч таны хувийн мэдээллийг имэйлээр асуудаггүй болохыг анхаарна уу!


Харилцагч таны интернэтийн орчинд аюулгүй байдлыг хамгаалах, сэрэмжлүүлэх үүднээс дараах анхааруулгыг хүргүүлж байна.





Үүнд:

-Аливаа банк харилцагчаас хувийн мэдээлэл, нууц үгээ шинэчлэх, мэдээллээ илгээх хүсэлтийг и-мэйл хаягаар хэзээ ч асуудаггүй болохыг анхаарна уу.

-Хуурамч и-мэйлд хариу илгээх, ирсэн холбоос дээр дарах, хавсралт файлыг нээх, өөрийн хувийн мэдээллээ оруулахгүй байхыг анхаарна уу.

-Хуурамч и-мэйл илгээсэн этгээдийн нэр, хаяг сэжигтэй байгаа эсэхэд анхаарна уу.

-Хуурамч и-мэйл нь ямар ч хэл дээр бичигдсэн байж болох ба зөв бичгийн дүрмийн болон утгын алдаатай байдаг тул анхаарна уу.

-Хуурамч и-мэйлд агуулагдаж буй холбоосон дээр хулганаа аваачихад тухайн харилцагч байгууллагын албан ёсны хаяг биш сэжигтэй хаяг харагддаг тул анхаарна уу.


Цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлье!



Холбоотой мэдээлэл


Улаанбаатарт 6-8 градус
Улаанбаатарт 6-8 градус
12 цаг, 26 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.