Нийгэм


Хөвсгөл нууранд 11 зорчигчтой автомашин цөмөрчээ

1 сар TIMES.MN

Энэ сарын 21-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Ханх чиглэлд зорчиж явсан фургон машин Хөвсгөл нууранд цөмөрчээ. Машинд 11 зорчигч сууж явсан бөгөөд бүгд эсэн мэнд гарч чадсан байна.


Харин фургон машин нь нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болжээ. Тус машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан аж.


Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлсээр байтал иргэд хайнга болгоомжгүйн улмаас ийнхүү нуураар зорчсоор байгаа аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.