Нийгэм


Монгол хүн анх удаа өвлийн олимпийн бамбарыг буухиаллаа

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

БНСУ-д хоёрдугаар сарын есөнд нээлтээ хийх “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын бамбар буухиалах арга хэмжээнд “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан оролцлоо. Тэрээр  ийнхүү өвлийн олимпийн бамбарыг буухиалсан анхны Монгол хүн болж байгаа аж.




Тэрбээр “Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпийн бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд 9 муж, 8 том хотоор дамжин явсан. Манай сүлжээ дэлгүүрүүдээр сар бүр үйлчлүүлдэг 1,2 сая гаруй хэрэглэгч, Гадаад, дотоодын нийт 10,000 гаруй харилцагч, “Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа баярлалаа, энэ боломжийг олгосон “Кока кола”-ын хамт олонд болон аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Ирэх жилдээ Монгол хүн бүр амжилттай байхыг хүсэн ерөөе. Монголчууд мандтугай хурай” хэмээжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Tand ich bayarlalaa. saihan yil yavdal bolson baina.... ulam ich amjilt hysie