Улс төр


Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах арга хэмжээ авна

1 сар TIMES.MN

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар хоёр асуудлыг нарийвчлан хэлэлцсэн талаар Д.Эрдэнэбат дарга мэдээлэв.


АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Нэгдүгээрт энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болоод байгаа Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн талаар мэдээлэв. Хоёрдугаарт сөрөг хүчний гишүүдийн зүгээс иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа татварын нэмэгдэл, шатахууны хомсдолтой холбоотойгоор үнийн зохиомол хөөрөгдөл үүсч байгааг нухацтай авч хэлэлцээд Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлээд байгааг Д.Эрдэнэбат дарга онцолсон юм. Шатахууны үнэ нэмэгдсэн нь эрх баригчдын Онцгой албан татвар нэмсэнтэй шууд холбоотой бөгөөд энэ нь ОУВС-ын шахалт шаардлагаар эрх баригчдын хийсэн бодлогогүй алхам гэдэгтэй УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд санал нэгджээ. Сөрөг хүчний зүгээс долоон төрлийн татварыг нэмсэнийг эсэргүүцэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг ирэх сарын 1-нд авна гэдгээ мэдэгдэв. Д.Эрдэнэбат дарга цааш нь “Өнөөдрийн Засгийн газар хамгийн муу ажиллаж байна. Тэд татвар нэмэх, иргэдийнхээ цалингаар оролдохоос өөр ажил хийхгүй байна. Тэдний яриад байсан эдийн засгийн өсөлт байхгүй байна. Энэ талаар дорвитой, шийдвэртэй ажиллаж чадахгүй бол энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно. Мөн УИХ-ын чадамжийн асуудлыг ч хөндөн тавихыг үгүйсгэх аргагүй” гэсэн юм.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Ardchilsan nam hyamrald oruulj ardiin nam avrah gej zutgedeg sh dee. Ailiin erkh juuhed shig yumnuud


Зочин    1 сар []


Та нарын идэж уусаныг л энэ засгийн газар цэвэрлэх гэж үйл ээ үзэж байна шдэ


Зочин    1 сар []


Ta нарын тарьсан балгыг янзлаад байгаа юм биш уу. Унгаах идэх уухаас оор шидгуй улсууд


Зочин    1 сар []


Яг ярьвал та нарын идэж уусан дампууруулсан эдийн засаг шүү.хуцах гээд гасалчих юм Эрдэнэбат гуай


Зочин    1 сар []


Тэгээд огцруулчихаад яах вэ. АН засгийн эрхийг авах уу. Үнэндээ АН монголын Эдийн засгийг унагааагаагүй бол өнөөдөр ард түмэн ингэж ядрахгүй, МАН ингэж муу нэр зүйхгүй л байсан шүү дээ. Та нарын балгаар МАН арга буюу ОУВС-ийн шахалтыг хүлээж авахаас аргагүй байдалд орсон гэдгийг ард түмэн ойлгож байгаа. Эрдэнэбат чи одоо шударга хүн болж жүжиглэхээ болих хэрэгтэй.


Зочин    1 сар []


Үнэндээ маш хурдан огцрууламаар байна! Ахмад настангуудаа доромжилсон засгийн газар оршин тогтнох ёсгүй!


Зочин    1 сар []


HUtsdag haltar ve. Hurelsyuh shig tsergiin hun shig tus tas hiij baisan eronhii saidiig medehgui. mash sain bgaa. Ogtsruulah ene ter deeree tulbal ard tumnees asuugaarai.


Зочин    1 сар []


энэ нөхөр чинь популизм хийгээд бгаа юм уу үнэнд эдээс болж ийм байдал орсон шүү