Энтертаймент


Фэйсбүүк хаагдахгүйг албан ёсоор мэдэгдлээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Фэйсбүүк хуудас ирэх гуравдугаар сарын 15-нд хаагдах тухай мэдээлэл цахим орчинд тархаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. "Weekly World News" сайт энэ тухай анх нийтэлж, Марк Зукерберг сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдэл хийсэн мэтээр байна. Харин энэ мэдээлэл нь худал зүйл болохыг мэдээллийн технологийн аюулгүй байдлын “Sophos” компани анхааруулав.


Тус компанийн ахлах зөвлөх Грахам Клули “Фэйсбүүк хаагдахгүй учир гэрэл зургуудаа нөөцөлж хадгалах шаардлагагүй. Энэ үйл явдал интернэтээс уншсан мэдээлэл бүрдээ итгэж болохгүй гэдгийг бидэнд харууллаа. Гэмт хэрэгтнүүд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд интернэтээр хүмүүсийг төөрөгдүүлж, хортой мэдээлэл буюу спам тараах явдал газар авч байна. Хортон програмаас үүдэлтэйгээр хүмүүс хувийн мэдээллээ алдаад зогсохгүй нийгэмд асар их сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн мэдэгджээ.


Харин Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цузерберг 2018 онд бид хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цаг хугацааг багасгахад анхаарч ажиллах талаар мэдэгдсэн байна.Тодруулбал энэ долоо хоногоос хэрэглэгчийн мэдээний талбар /news feed/ дээр ташаа мэдээлэл цацдаг байдлыг болиулж, тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж зөвхөн эх сурвалжийн мэдээллийг оруулдаг болох аж. Үүний тулд танд харагдаж буй видео мэдээ, пост, зурагтай мэдээллийг таны фэйсбүүкийн мэдээллийн талбар дээр харагдах эсэхэд шүүлт хийх арга барилаа өөрчлөх юм байна.  Бид фэйсбүүк хэрэглэгчдэд мэдээллээ шуурхай түгээх боломжийг олгосон ч үндсэн зорилгоосоо хазайж байгаа учир улам хүчээ авахаас нь өмнө энэ асуудлыг шийдэхээс аргагүй болж байна гэдгийг Марк Цузерберг онцолжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Harin tegmeer bgaam Fb eer bugs buurni heruul Murat suratniin zurag yer baihgui yum baihgui baidgiig jaahan hyazgaarlahad gem baihgui