Нийгэм


Саун, массажны газруудын үйл ажиллагааг зогсоожээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсээс нийслэлийн хэмжээнд “Бэлгийн мөлжлөгийн эсрэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад гэнэтийн шалгалт явууллаа.

Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 4, 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тодорхой нэр хаяггүй саун массажны таван газар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан оролцуулж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангасан үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна. Биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөж байсан 29 эмэгтэйг олж тогтоон бүртгэл судалгаанд хамруулжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1  дэх хэсэгт заасны дагуу “Биеийг үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт оруулах” заалтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.