Монголын шатарчид багаараа тэргүүн байр эзэллээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

“Пёнчан-2018” өвлийн олимпийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн оюуны спортын наадмын гол төрөл болох Дэлхийн шатрын холбооны чансаатай шатарчдын тэмцээн амжилттай болж, аваргуудаа тодруулжээ.

Тус тэмцээнд Монгол, Орос, Хятад, Солонгос, Англи, Энэтхэг зэрэг орноос нийт 320 гаруй шатарчин оюун ухаанаа сорьсноос манай тамирчид 7 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна.

Энэхүү чансаа өндөр тэмцээнд манай улсаас нийт 30-аад шатарчин 7-23 хүртэлх насны ангилал тус бүр дээр өрсөлдөж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

Монголын шатарчид багаараа тэргүүн байр эзэлжээ

Монголын шатарчид багаараа тэргүүн байр эзэлжээ

Монголын шатарчид багаараа тэргүүн байр эзэлжээ

Монголын шатарчид багаараа тэргүүн байр эзэлжээ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


БАЯР ХҮРГЭЕ. ОДОО ЭНЭ ИРЭЭДҮЙ БОЛСОН ХОЙЧ ҮЕДЭЭ УРАМШУУЛЖ ШАГНАХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ БУДАГТАЙ ТӨМӨРНӨӨС ХЭДЭН БӨХЧҮҮДЭД ХЭДЭН АРВАН САЯ ӨГДӨГ МӨНГӨНӨӨСӨӨ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ...