Зөвлөгөө


Арьсандаа тохируулан сахлын хутгаа сонгоорой

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Сахлын хутга худалдаж авахдаа аль нь ч яах вэ гэсэн байдлаар ханддаг эрчүүд байдаг. Гэтэл энэ жижигхэн бүтээгдэхүүн эрчүүдийн гоо сайхны хэмжүүр болдог байна. Гоо сайхны мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор эрчүүд насан туршдаа 20.000 удаа сахлаа хусдаг бөгөөд сахлаа зөв хусаж сурах нь сайхан харагдахын эхлэл юм.


Хуурай арьс: Магадгүй та үргэлж, хуурайшиж байдаг хэцүүхэн арьстай бол  сахлын хутга хэрэглэх тал дээр өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Учир нь ийм арьстай хүн бүх төрлийн сахлын хутгыг хэрэглэхэд асуудалгүй юм. Харин сахлаа хуссаны дараа чийгшүүлэгч болон нар салхинаас хамгаалах бүтээгдэхүүн түрхэхээ битгий мартаарай.


Эмзэг арьс: Ийм арьстай хүмүүс янз бүрийн бүтээгдэхүүнээс харшлах хандлагатай. Арьсаа цочрохоос сэргийлж шулуун сахлын хутга сонгох хэрэгтэй. Түүнчлэн тохирсон сахлын хөөс, тосыг тогтмол хэрэглэ.


Тослог арьс: Ямар ч сахлын хутга хэрэглэсэн ч болохоор амар арьстай хүмүүс. Ийм арьстай хүмүүс шүршүүрт орсны дараа, сахлаа хуссаны дараа элдэв бүтээгдэхүүн түрхэх шаардлагагүй. Тэдний сахал яг л цөцгий шиг амархан хусагддаг.


Хэвийн арьс: Энэ төрлийн арьстай хүмүүст  цахилгаан сахлын хутга хамгийн тохиромжтой. Яг ч эмзэг арьстай биш хэрнээ арчилгааг шаарддаг арьстай тул сахлын хутгаа байнга цэвэрлэж байгаарай.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.