Спорт


Монголын сагсчид 3х3 ДАШТ-д өрсөлдөнө

1 сар TIMES.MN

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний товыг зарласнаар энэ оны зургаадугаар сарын 8-12-нд Филиппиний нийслэл Манила хотноо зохион байгуулахаар товложээ.


ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтууд Филиппиний Үндэсний өдөр гэж нэрлэдэг тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж. ДАШТ-ий үеэр эрэгтэйчүүдийн цагаригт довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын болон шидэлтийн тэмцээн болох юм.


2018 оны ДАШТ-д оролцохоор шалгарсан эрэгтэй багуудыг танилцуулахад, Бразил, Канад, Хорват, Эквадор, Эстони, Япон, Йордан, Киргизстан, Латви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серби, Словени, Украин, Уругвайн баг багтжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.