Улс төр


Л.Болд: Б.Хурцтай холбоотой гомдлыг шүүх хүлээж авахгүй байна

1 сар TIMES.MN

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Хэлэлцэх асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн Л.Болд “Намрын чуулган завсарлахад гурван долоо хоног үлдлээ. УИХ завсарлахаасаа өмнө олны анхаарал татаж байгаа асуудлуудад хариу өгөх шаардлагатай.Хүний эрх, иргэний эрхийн талаар хөндөж ярих ёстой. ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар би гурван удаа шүүхэд хандсан. Хан-Уул дүүргийн шүүх хүлээж авахгүй байна. Энэ хүнтэй холбоотой асуудлыг УИХ-аар нээлттэй сонсъё гэхэд боломжгүй гээд арга буюу бид хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт иргэд хууль хяналтын байгууллагынхантай холбоотой асуудлыг ярьсан. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийг улсын прокурорт шилжүүлсэн байна. Ямар хүнд байдалд оруулж байгааг өнөөдөр мэдэх хүн байна уу.Яагаад УИХ ажлын хэсэг гаргаад энэ асуудлын үнэн мөнийг тогтоодоггүй юм бэ,  хуулийн байгууллагад тэр хүмүүсийг өгөх биш энд яагаад иргэдийнхээ үгийг сонсож болдоггүй юм.УИХ-ын гишүүний гомдлыг хүлээж авахгүй байхад иргэдийг яах бол.  Ийм байхад УИХ тараад явлаа юу, цагаан сараа тэмдэглэлээ юү” гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.