Нийгэм


Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо

1 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо. Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан.


Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш, 2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Орчны судалгааны төвд Эрдэм шинжилгээний туслах ажилтан, 2013-2015 онд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2015-2016 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн РМ2.5 консерциум судлаач, 2016 онд МУИС-д Цаг уур, уур амьсгалын багш, 2017 онд Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд тус салбарын даргаар ийнхүү туршлагатай хүнийг томилсон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.