Улс төр


С.Жавхлан: Оффшорчдын мөнгийг оруулж ирж утаагаа арилгая

6 сар TIMES.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлэв.


Тэрбээр "Хуулинд өөрчлөлт орууллаа гээд яриад суугаад л байдаг. Гэтэл түмэн олонд алга таших нэг ч зүйл хийсэнгүй. Хөрсөн дээр буух юм хийхгүй байна. Ард түмэн банкны зээлд баригдаад дууслаа. Баяраас баярын хооронд явж байна. Айхтар банк санхүүгийн юм яриад л байдаг. Багахан хэмжээний аар саархан зүйлийг ярь л даа. Нэг хүнээс нөгөө хүн рүү шилжүүлэг хийхэд бага багаар шимээд л байх юм. Ийм зүйлийг зохицуулъя гэж ярихгүй юм. Хөдөөнөөс ээж аав нь хүүхэддээ тогооны сүү явууллаа гэхэд автобусны жолооч би талыг нь хагалж авна гэвэл хэцүү биз дээ. Үүнтэй адил шүү дээ. Арай дэндүү байнаа, яана аа. Оффшорчдын мөнгийг оруулж ирэн утаагаа арилгая гэж ярьвал уг нь дээр юмсан" гэлээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 4 долоо хоног []


Жавхлаан хүний хөрөнгийг шууд л дээрэмдэх нь үү, Ийм зүйл ярьж байгаадаа ичээч, Офшорт байгаа мөнгө бүгд хууоь бус мөнгө биш шүү дээ


Зочин    6 сар [158.208.192.248]


Muulaad baidag Javhlan chin harin amidrald oirhon yum yaridag yum shuu.