Шар


Я.Содбаатар гишүүнд уяачид найман шарга морь бэлэглэв

4 жил, 4 сар TIMES.MN

УИХ-ын гишүүн Я.Содбаатар нутгийнхаа уяачдын зөвлөлгөөнийг ивээн тэтгээд найман шарга морины эзэн болжээ. Түүний энэ шагналыг сонссон түшээд уяачдыг ивээн тэтгэвэл ийм сайхан шагнал авдаг юм байна. Зөв ивээн тэтгэлэг хэмээн  шивэр авир гэлцэж байна.

Уржигдар Төрийн ордонд Өвөрхангай аймгийн улсын болон аймгийн алдар цолтой уяачид зөвлөлдсөн. Тус аймгаас төрөн гарсан улстөрчид эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн гэдэг. Харин Я.Содбаатар гишүүн гол ивээн тэтгэгчээр нь ажилласан учир найман шаргатай болжээ.

Ийм үйл явдлын дараа түшээд нутгийнхаа уяачдыг Төрийн ордонд чуулуулдаг жишиг тогтох вий.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.