Нийгэм


Бүрэгхангай суманд адуу осгожээ

6 сар TIMES.MN

Булган аймгийн Бүрэгхангай суманд адуу осгожээ. Баргийн хүйтэнд тэсвэртэй адуу осгож байгаа нь хөдөө орон нутагт эрс тэс уур амьсгалын нөлөө их байгааг харуулав. Ирэх өдрүүдэд хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул малчдыг өвс тэжээлээ сайн бэлдэж өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарал хандуулахыг сануулж байна.


Цаг уур, орчны шинжилгээний газраас “Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна” гэж мэдээллэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.