Спорт


Хакүхо энэ сарын башёг өнжихөөр болжээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё тав дахь өдрөө үргэлжилж байна. Токио хотноо энэ сарын башё эхэлснээс хойш Хакүхо М.Даваажаргал хоёр даваа, хоёр унаатай болсон. Их аварга сүүлийн хоёр өдөр дараалан өвдөг шороодсон билээ.


Тэрээр өчигдрийн барилдаанд Ёошиказэд унахдаа хөлийнхөө бэртлийг сэдрээсэн аж. 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтсэн байна. Тиймээс энэ сарын башёг өнжихөөр болсон талаар Японы сумогийн холбооноос мэдэгджээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.