Нийгэм


Алтны уурхайн цооногт нэг иргэн нас баржээ

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карьерт /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т/ хувиараа алт олборлож байсан иргэн Ж /29 настай, эрэгтэй/ 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдлаа гэсэн дуудлага иржээ.


Дуудлагын дагуу өчигдөр /2018.01.17/-ийн 15:21 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03 цаг 30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.



Холбоотой мэдээлэл


Холестрин гэж юу вэ?
Холестрин гэж юу вэ?
8 цаг, 27 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.