Нийгэм


Төрийн банкны шинэ захирал Г.Дөлгөөн гэж хэн бэ?

6 сар TIMES.MN

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлжээ. Түүний оронд нь Г.Дөлгөөнийг томилсон байна. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.

 

Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм.

 

Боловсролын байдал:

 

-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр

-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

 

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

 

-Польшийн Төв банк-2009 он

-Германы Төв банк-2011 он

-ОУВС-д 2012 он

-Энэтхэгийн Төв банк-2013 он

 

Ажилласан байдал:

 

-2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч

-2015-2016 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан

-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар тус тус ажилласан байна. 



Холбоотой мэдээлэл


Холестрин гэж юу вэ?
Холестрин гэж юу вэ?
8 цаг, 25 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар []


Ganbyambiin huu shuu de huurhii


Зочин    6 сар [119.40.103.162]


Өндөр л боловсролтой залуу байна. Шударга сайн ажиллах хэрэгтэй.


Зочин Иргэн    6 сар [202.21.125.130]


Г.. Хэний хүүхэд вэ?


Зочин    6 сар []


АРГА БАРИЛГҮЙ АЖИЛТАНЫГ ТАВЬЖ БОЛНО ГЭЖ ҮҮ