Нийгэм


Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлжээ

6 сар TIMES.MN

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017 үр дүнг танилцуулан хэвлэлийн хурал хийлээ. Судалгааны зорилго нь 21 аймгийн хөгжлийн өнөөгийн байдлыг харьцуулж, аймгуудын давуу болон сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадавхийн боломжийг тодорхойлох юм.




Хэвлэлийн хурлын үеэр тус судалгааны байгууллагын удирдах зөвлөлийн дарга П.Цагаан Өнгөрсөн жилийн хувьд 21 аймгаас таван аймаг нь эдийн засаг, үнийн дүнгээр өсөлттэй гарсан бол үлдсэн 16 аймгийн хувьд үзүүлэлт буурсан. Өрсөлдөх чадварын тайлан гэдэг нь Монгол улс аймаг сум, хувь хүн бүр өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Өрсөлдөх чадвартай болно гэдэг нь баян тансаг байхаас илүү өргөн ойлголт. Бид нар аймгуудыг 181 үзүүлэлтээр зургаа дах жилдээ судалж тайланг гаргаж анх удаагаа танилцуулж байна. Энэ тайланд хэд, хэдэн онцлог бий. Нэг аргачлалаар олон улсын стандартад нийцсэний дагуу судалдаг. Улс орны хөгжил тухайн орны аймаг, сумаас эхэлдэг. 12 аймгаас таван аймаг л үзүүлэлт сайжирсан. Монгол орны өнөөгийн байдал ямар байгааг бодит судалгаанаас харж болно. Судалгаанаас хамгийн дээд оноог Орхон аймаг авсан. Нийтдээ 16 хувиар өссөн. Гэтэл Өмнөговь аймаг 0.7 хувиар буурсан байх жишээтэй.


Дорнод аймгийн хувьд өрсөлдөх чадварын оноо энэ жил хамгийн ихээр нэмэгджээ. Үүнд холбооны салбарын орлого, эдийн засгийн өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Харин Сүхбаатар аймгийн хувьд өрсөлдөх чадвар оноо хамгийн ихээр буурсан. Үүнд барилгын ажил, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, чанаргүй зээлийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ. Харин Хөвсгөл аймгийг өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорхойлсон байна. Тодруулбал, эмзэг байдлын индексийг бусад аймагтай  харьцуулахад Хөвсгөл нь нэг их эмчид ногдох хүний тоогоор хамгийн өндөр буюу эмч хүрэлцэхгүйд хүрч байгаа аж. Мөн бусад аймгуудтай харьцуулахад Хөвсгөл аймагт хүн амын дундаж наслалт хамгийн богино байсан. Яагаад гэхээр эмнэлгийн салбарын хүрэлцээ муу, хоёрдугаарт нялхсын эндэгдэл их, гуравдугаарт ундны усны чанар тааруу байсан” гэж мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.