Нийгэм


Солонгосоос зээлэх 500 саяыг утаанд, 200 саяар цахилгаан станц барина

1 сар TIMES.MN


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэйгээр авахаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болж байгаа юм. 500 сая ам.долларыг агаарын бохирдлын эсрэг төслүүдэд зарцуулах юм байна. Зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг энэ оны гуравдугаар сард Монгол Улсад ирж хийхээр болжээ.


Харин 200 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг 10 аймагт цахилгаан станц барихад зарцуулахаар төлөвлөжээ.


С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.