Зөвлөгөө


Гэрийн нөхцөлд үс уналтаа зогсоох маск

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Үс тань унаад байна уу. Тэгвэл та энэхүү бэлдмэлийг туршаад үзээрэй. Гайхалтай үр дүнг мэдрэх болно.


Луувангийн шүүс:

Бета каротин, А витаминаар баялаг энэхүү шүүс нь үсийг бэхжүүлэгч юм. Та хоолны 2-3 халбага шинээр шахсан шүүсийг хөвөнд норгоод (энэ үеэр резин бээлий өмссөн байвал сайн) хуйхандаа үрэх маягаар түрхээрэй. Ингээд 15 минут орчим байлгасны дараа бүлээн усаар зайлна. Энэ эмчилгээг 5 өдөр дараалан хийгээд дараа нь долоо хоногт 1-2 удаа болгож багасгана. Үс бэхжиж, унахаа больж буй нь ажиглагдмагц сард 1-2 удаа энэ маскийг тавиарай.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.