Спорт


Авто спортын 2018 оны эхний уралдаан Замын Үүдэд болно

1 сар TIMES.MN

Авто спортын энэ оны эхний уралдаан нэгдүгээр сарын 21-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болохоор болжээ.  Энэ удаагийн тэмцээнийг авто спортын цол, зэрэггүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болсноороо онцлогтой аж.


Уралдааныг Монголын авто машин, мотоциклийн спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран зохион байгуулахаар болсон байна.


Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын авто спорт, аялалын холбоо ажиллах бол МҮОНТВ мэдээллийн ивээн тэтгэгч болж уралдааныг олон нийтэд түгээх юм. Уралдаанд одоогоор 50 орчим залуу тамирчин оролцож ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.