2018,1-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




ХАБ


С.Мөнгөнчимэг: Урьдчилан сэргийлэхэд магадгүй 1 төгрөг зарцуулж байгаа бол эргээд 20 дахин өгөөжөө өгдөг

3 өдөр, 20 цаг TIMES.MN
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдэгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслол энэ сарын 12-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Энэхүү болзолт уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 2011 оноос өдийг хүртэл 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж.


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат:




- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг сурталчилах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын эрхийг олгох, ХНХЯ-ны харъяа төрийн үйлчилгээний 50 жилийн түүхтэй байгууллага юм. 2011 оноос эхлэн Монгол Улсад анх удаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ААН байгууллагуудыг нийгмийн хариуцлагатай аюулгүй ажиллагааг хангаж ажилласан байдлаар нь улсын хэмжээнд том, дунд, жижиг ААН гэж болзолт уралдааныг зохион байгуулж, шалгаруулж ирсэн. 2017 онд шалгарсан ААН-үүдэд шагнал гардуулах арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Хэдийгээр 2018 он гарсан хэдий ч шалгарсан байгууллагууд маань бусад ААН-дээ үлгэр дууриалал болоосой, осол гэдэг зүйлээс уртдчилан сэргийлээсэй гэсэн үүднээс өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын байранд болж буйгаараа онцлог болж байна.


Хөдөлмөрийн аюулгүй байдлын Үндэсний хорооны дарга нь ХНХЯ-ны дэд сайд байдаг. Энэ арга хэмжээнд дэд сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалд салбарын удирдлагууд анхаарлаа хандуулж байгаад таатай байна. Түүнчлэн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Засгийн газрын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний тав дахь хөтөлбөрийг баталсан. Үйлдвэрлэлийн осол гэмтэл тодорхой хэмжээнд буурч байгаа. Гэхдээ далд хэлбэрт бас байдаг. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд манай төв илүү анхаарч ажиллаж байна. 2017 онд олон ААН оролцлоо. Цаашид шалгаруулалтынхаа болзлыг илүү нарийн боловсронгуй болгох хэрэгтэй юм байна гэж харж байна. ААН нэгжээс гадна хэвлэл мэдээллийнхний оролцоо соён гэгээрүүлэх тал дээр маш чухал байгаа. Мөн олны танил хүмүүс оролцон ажиллаж байна. Тухайлбал, 2018 оны элчээр жүжигчин Бархүү сонгогдон нийгмийн сайн сайхны төлөө манай төвтэй хамтран ажиллаж байна гэв.




Тус уралдаанд материалаа ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн 3 ангилалаар шалгаруулжээ. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэхийг дүгнэдэг.




Мөн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг, журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан үздэг юм байна.




Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах аж ахуйн нэгжүүд шилдгээр шалгарч шагналаа гардаж авлаа.


Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:

"ЦДҮС-ТӨХК"

"ДЦС3-ТӨХК"


Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:

"Платинум ланд" ХХК“

СС Mongolia” ХХК

"Транс-Трейд" ХХК


Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага:

"Мед-Импекс" интернэшл

"Орхон аймаг 18-р цэцэрлэг" тус тус шалгарсан юм.




Шагнал гардуулах үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.




Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг:


-Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгосон ААН-үүдийг шалгаруулахдаа ажилтанаа гэсэн, ажлаа ая тухтай хийх орчин нөхцлийг бий болгосон, өөрийгөө хамгаалах хандлагыг бий болгосон зэрэг асуудлыг байгууллагынхаа хэмжээнд өндөр түвшинд гаргасан эсэхээр нь дүгнэдэг.Өнгөрсөн 2017 оны хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудалд нилээдгүй анхаарч ажилласан жил байлаа. Засгийн газрын хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний V дахь хөтөлбөрийг батлууллаа. Хууль эрх зүйн талаас нь үе шаттайгаар хэрэгжүүлэх, байгууллагуудад энэ тал дээр ямар анхаарал хандуулах вэ гэсэн олон улсын стандартад нийцүүлсэн төлөвлөгөө бий. Олон улсад хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудалд маш ихээр анхаардаг.


Урьдчилан сэргийлэхэд магадгүй 1 төгрөг зарцуулж байгаа бол эргээд 20 дахин өгөөжөө өгдөг гэдгээр нь чухалчилж үздэг. Төр засгийн зүгээс хууль эрх зүйн боломжийг нээж өгнө, нөгөө талаас байгууллагуудын удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, маш сайн ойлгодог байх хэрэгтэй.Ажилтнууд маань өөрсдөө хэрхэн аюулгүй ажиллах вэ, яаж хамгаалах вэ гэдгийг мэддэг, харилцан удирдлагуудтайгаа ярьдаг байх хэрэгтэй. Аюулгүй эрүүл байна гэдэг аюулгүй байхын тулд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ гэдэг тал талын хүчин чармайлт шаарддаг асуудал юм.Хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээр ихэвчлэн хүнд үйлдвэрт л ажиллаж байгаа хүмүүст л хэрэгтэй гэж ханддаг. Гэтэл тийм биш. Магадгүй хүүхэд байхаас нь хандлагыг зөв суулгаж өгөх хэрэгтэй. Гадаадад цэцэрлэгт байхаас нь энэ талаар зааж сургадаг.


Тухайлбал, бөмбөгийг шууд тонгойж авч болохгүй, нуруун дээр ачаа болдог. Яаж тонгойвол аюулгүй вэ гэх мэтээр зааж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай энгийн ойлголт юм.Түүнчлэн хүн хөдөлмөр эрхэлж байгаа ажил дээрээ гэмтэж бэртсэн бол нөхөн сэргээх үйлчилгээг даруйхан авч байх ёстой. Тухайн хүнд нөхөн сэргээх ямар эмчилгээ үйлчилгээ байна гэдэгт ААН анхаардаг тогтолцоонд шилжихэд яамны зүгээс ч тусалж дэмжиж байна. 7 жилийн өмнө анх эхлэхэд ААН байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ойлголт тааруу байсан. Харин одоо бол хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар маш сайн ойлголттой болсон байна.100 ажилтантай ААН Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэнтэй, эмчтэй болсон гээд ярьлаа. Эрсдэл гарсны дараа араас нь хөөх биш наана нь урьдчилан сэргийлэх нь тухайн байгууллагын үндсэн зарчим байх ёстой. Энэ бол сайн тогтолцоонд шилжиж байгаагийн илрэл хэмээлээ.




Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх энэ жилийн элчээр шалгарсан жүжигчин Т.Бархүүд Элчийн цомыг гардуулан өгсөн юм.




Энэхүү арга хэмжээний төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж, 2017 оны Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага номинацийн Дэд байрын шагнал хүртсэн “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ”ТӨХК-ийн Улаанбаатар салбарт оролцогчид уригдсан юм. Тус байгууллагын хамт олон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, стандартыг хэрхэн баримтлан ажилладаг талаараа үзүүлэх сургуулилт хийж туршлагаасаа хуваалцсан.











Холбоотой мэдээлэл


ХАБ ХҮҮ-2
ХАБ ХҮҮ-2
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 өдөр, 21 цаг []


Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог 3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХУУДАСНААС .......... 5. Улс .......... 6. Ажлын байр .......... 7. CREDIT AMOUNT .......... 8. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР - Шаардлага 20 жил хүртэл ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM