Нийгэм


Өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

11 сар TIMES.MN

Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр цас орж,  цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх,  Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон  Идэр голын хөндийгөөр  шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө  20-25 градус, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10  градус хүйтэн байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн  хойд хэсгээр бага зэргийн цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус,  бусад нутгаар 18-23 градус,  өдөртөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.