Улс төр


С.Жавхлан: Хуурсаар хуурсаар УИХ-ын гишүүн, хумсалсаар хумсалсаар оффшорт данстай

6 өдөр, 19 цаг TIMES.MN

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.


УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Бушуу туулай борвиндоо баастай. Хавар, зун, намар гээд гурван улирал байгаа ш дээ. Эдгээр улиралд энэ асуудлаа ярихгүй байж, утаа алга болох дөхөөд ирэхээр бүгд орилоод эхлэх юм. Өмнөх зарцуулсан олон тэрбум төгрөгийнхөө тайланг хийгээч ээ. Тайланг нь сонсоё. Улаанбаатар хот дэлхийд ядуу, утаагаараа тэргүүлж байна. Тэгсэн мөртлөө баялгаараа дэлхийд тэргүүлж байна. Би өмнө нь хавар, намар утаагаа яриач ээ гээд хэлсэн. Манайхан 7, 14 хоног гээд нэг муухай юм байна. Айл гэрийн эзэнг гэргий нь дэлгүүрээс гурил аваад ирээч гэвэл за байж бай 7, 14 хоногийн дараа гээд байвал яах вэ. Дандаа гацалтын байдалтай байна. Иргэд чинь цаг хором мөч бүрийг тоолж байна ш дээ. Та бүхнийг эцэг эх чинь яаж хүмүүжүүлсэн байна аа. Хуурсаар хуурсаар УИХ-ын гишүүн, хумсалсаар хумсалсаар оффшорт данстай. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.