Улс төр


Улаанбаатарын утаа хоргүй гэдгийг нотолсон хоёр хүний нэг нь Байгаль орчны сайд Н.Цэрэнбат боллоо

6 өдөр, 20 цаг TIMES.MN

Хүнсний манлай “UFC” группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагтаа нэр дэвшиж, эрхэм гишүүнээр сонгогдож байлаа. Улмаар 2017 оны аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож, МАН-ын хоёр дахь Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн танхимын гишүүн болсон юм. Сайдын албыг гурав дахь сардаа хашиж байна гэсэн үг.

Тэгвэл Н.Цэрэнбат сайд Улаанбаатарын утааны талаар “цочир сонин” мэдэгдэл хийсэн нь олон нийтийг гайхшируулаад хэд хонолоо. Тэрээр 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хэвлэлд “…Утаа ихэссэн нь үнэн. Гэхдээ хортой үзүүлэлт нь багассан. Энэ нь хяналтын цэгүүдээрээ тодорхой харагдаж байгаа шүү дээ” гээд ярьчихсан байгаа юм.

Энэ утааг хэрхэн зайлуулах вэ гэдэг дээр Н.Цэрэнбат сайдыг ямар бодлого боловсруулах нь вэ гэдгийг улаанбаатарчууд харж л суугаа. Гэтэл утааны эсрэг итгэл найдвар болсон эрхэм сайд ингээд хэлчихээр олон нийт бухимдаж, сандарч хүлээж авах нь зүйн хэрэг.

Байгаль орчны сайд бол Улаанбаатарын утааны хамгийн том дайсан, бас мэргэжилтэн нь байх учиртай. Нэгэнт амьсгал боож, биед шингэж буй энэ утааг хэрхэн зайлуулах вэ гэдэг дээр Н.Цэрэнбат сайдыг ямар бодлого боловсруулах нь вэ гэдгийг улаанбаатарчууд харж л суугаа. Гэтэл утааны эсрэг итгэл найдвар болсон эрхэм сайд ингээд хэлчихээр олон нийт бухимдаж, сандарч хүлээж авах нь зүйн хэрэг болж таарна. Тэгээд ч Н.Цэрэнбат сайдын үг шинэ юм огт биш.

Одоогоос таван жил шахмын өмнө дөө, 2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан “…Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Удахгүй манай албаны хэмжилтийн баг 35 цэгтээ хэмжилт хийхээр тодорхой болох байх аа” гэж хэлээд улаанбаатарчуудыг доромжилсон “хэрэг”-т унаад баларч билээ.

Хамгийн гол нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат маань таван жил шахмын өмнө Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы хэлж байсан үгийг ба, бэ-гүй давтсан нь сонин хэрэг шүү.


Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 9 цаг []


Энэ нөхрийн Улс төрийн карьер нь ингээл дуусч бх шив


Г.Батнасан    6 өдөр, 19 цаг [103.194.176.98]


Энэ нөхөр Хүрэлсүхийн засгийн газрын нэр хүндийг өөрийгөө ч хамаагүй золиослон байж шавартай хутгах даалгавар МАН-ын 32-ийн бүлгээс авч засагт орсон болотой.