Нийгэм


13 настай охиныг хөнөөсөн хэргийг прокурорт буцаалаа

8 сар, 2 долоо хоног TIMES.MN

2017 оны наймдугаар сард БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин танхай этгээдүүдийн гарт зэрлэгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.


Шүүх хуралдааны шийдвэр:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2018.01.11-ний өдөр хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.


Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.