Улс төр


Х.Баттулга: Улс нь ийм байхад гоё сайхнаар гадаадад айлчлаад яах юм бэ?

6 өдөр, 19 цаг TIMES.MN

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ийгл, МҮОНРТ-д зочноор оролцон Агаарын бохирдол болоод Монгол улсад тулгамдаад буй олон асуудлаар ярилцлаа. Ерөнхийлөгчийн онцлох ишлэлээс хүргэе. 


-Гурван сая иргэний ирээдүйн тухай ярьж байхад эргээд л гурван Элчин сайдынхаа тухай л яриад байгаа юм.

-Жаахан дулаараад, хоёр сар гараад, Цагаан сар гээд л энэ асуудлаа мартана.

-Нийслэлийн Засаг дарга Су.Батболд захирамж гаргасан. Түүнээс хойш 9000 орчим өрх нүүдэллэж орж ирсэн.

-Энэ утааг тойрсон асуудал чинь өөрөө ажилгүйдэл, ядуурал байгаа.

-Сүүлийн 10 гаруй жилүүдэд утаагаар мөнгө хийсэн хүмүүс маш тодорхой байгаа. Шийдсэн хүмүүс нь ч, худалдсан, шахсан хүмүүс нь тодорхой байгаа.

-Жижиг дунд үйлдвэр гэдэг чинь том үйлдвэрээ дагаж бий болдог юм байна гэдгийг одоо ойлгож байна.

-Улаанбаатар хотыг дахин төлөвлөнө гэж байхгүй. Гараад л хар, бүгд эзэнтэй.

-Намын шийдлээс болж намын гишүүдийн утаарал өөр өөр байна гэж байхгүй. Нам харгалзахгүйгээр хамт хордоод, хохироод л явж байгаа. Энэ нам ингэсэн гэдэг зүйлийг аль ч Засгийн үед ярьж болохгүй.

-Мөнгийг бий болгох ёстой. Яах гэж Монголбанк байдаг юм.

-Том бүтээн байгуулалтыг зоригтой эхлэх хэрэгтэй. Том бүтээн байгуулалтыг эхэлж байж энэ ажилгүйдэл, ядууралтай тэмцэнэ.

-Энэ Засгийн газарт ялангуяа Хүрэлсүхийн Засгийн газарт хүмүүс асар их найдлага тавьж байгаа юм билээ.

-Юун түрүүнд бослого гаргаад байгаа эмч, багш нараа /цалин нь тодорхой юм чинь/, төрийн албаны үйлчилгээний ажилчид байгаа. Эдгээр хүмүүсээр өөрсдөөр нь сонголт хийлгээд орон сууцанд оруулаадхаач ээ.

-Бүр цаашлаад Их хурлыг ч нүүлгэмээр байна. Их хурлыг нүүлгэвэл хотын захиргааны байшингууд бүгд суларна.

-Миний чадах зүйл гэвэл Засгийн газрыг шахна, Их хурлыг шахна.

-Шийдэлтэй нь яръя. Одоо ингэхгүй бол Монгол улс дэлхий дээр хамгийн хүйтэн, хамгийн бохирдолтой нэг номерын улс боллоо.

-Бид нар гоё сайхан яваад яах юм бэ? Улс нь ийм байхад гоё сайхнаар гадаадад айлчлаад яах юм бэ? 

-Сонгуулийн өмнө нэг өөр юм ярьдаг, дараа нь өөр юм ярьдаг.

-Хэрэв ухаалаг Засгийн газар, ухаалаг Ерөнхий сайдтай бол энэ асуудал руу ханцуй шамлан орох болов уу.

-Их хурлыг тараах тухай асуулга буюу асуулт хариулт явууллаа гэж бодъё. Би бол 10 хүний найм нь дэмжих болов уу гэж бодож байна.

-Шинэ жилийн мэндчилгээнд олон юм ярьж, хөгжилтэй орны Ерөнхийлөгч шиг байснаас товчхон тодорхой юм ярья л гэж бодсон. Дараа дараагийн шинэ жилээр улс орон гайгүй болбол гайгүй юм ярьж болно.

-Шинэ жилээр талбай дээр цугларч байгаа хүмүүсийн тоо, утаатай тэмцэж жагсаж байгаа хүмүүсийн тоог харахад харамсалтай л санагдсан.

-Үе үеийн дарга нарын хийдэг бизнес бол Эрдэнэтийн бизнес. Бүгд л мэддэг.



















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 өдөр, 18 цаг [115.171.245.26]


Ta ooroo ulsaa iim baidald hurgeltssen sh dee.Hichneen jil ih hurliin gishuun baib. Uildver hudaldaa, hodoo aj ahui, zam teever geed ulsiin jogjliin amin suns bolson gol gol yamdiig tolgoilj baihdaa yu bodoj baisan,yu hiij buteesen ve ???!!! busdiig muuchilj baihaar ooriigoo neg saihan tolind harchih aa


Зочин    3 өдөр, 18 цаг [115.171.245.26]


Eronhiilogch mini jaahan ch bolov shudraga ,unenii tald ugee helj baigaasai?! 2012-2016 ond utaand zartsuulsan mongiig yaagaad yarihgui baina ve?Buruu zoruug neg tald gargah gej zutgej baigaa ih hural zasgiig gudamjaar neg baidag shuumjilehees ooriig meddeggui ovgon shig ochson gazar burtee tengerees buugaad irsen meteer ashilj muuchilj avah hereggui shuu Junhuu mini.


Гомбын Батнасан    5 өдөр, 20 цаг [103.194.176.98]


Ерөнхийлөгч үнэнийг л ярьсан, нэхсэн, шаардсан. Түүнд хуулиар оноогдсон өөр ямар эрх мэдэл байгаа юм. Суудалаа намаасаа худалдаж авсан 65 гишүүнтэй УИХ-ыг тараах санал гарвал дэмжинэ гэсэн. 65 дотор суудал худалдаж аваагүй гишүүд байдаг бололтой. Түрүүч нь тарах санал гаргаад эхлэв бололтой


Зочин    5 өдөр, 22 цаг [119.40.103.162]


Ерөнхийлөгч өө, 2012- 2016 онуудад 138 тэрбумыг АН-ынхан утаанд зарцуулсан нэрээр идэж уусан байна, тэр талаар яриад арга хэмжээ аваадахаач , шударга юм бол,,