Улс төр


С.Жавхлан: С.Жавхлангийн хувьд хаалт боолт,асар их дарамтан дунд байна

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар санаачилсан байна. Гэвч уг хэлэлцүүлгийг явуулах танхим гаргаж өгөхгүй боломжгүй гэсэн хариуг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон бичгээр С.Жавхлан гишүүнд ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар УИХ-ын Тамгын газраас танхим гаргаж өгөх хүсэлтийг өнгөрсөн сарын 26-аас хойш гаргасан. Энэ хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч, УИХ, улстөрчид, эрдэмтдийн төлөөлөл оролцох юм. Гэвч бидний үйл ажиллагааг дэмжихгүй, хойшлуулсаар ирсэн. Ямар хүмүүс нь том том танхим авч хэлэлцүүлэг хийгээд байдаг юм бэ? Төр бузартаад задарч байгаа. Хэлэлцүүлэг хийе гэхээр эрх өгөхгүй байна.  С.Жавхлангийн хувьд хаалт боолт,асар их дарамтан дунд байна” гэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног []


Хуралдаа суугаад ч шал ногоон нөхөд нойр нь хүрч эвшээж суухаас хэтрэхгүй. Мэдлэг чадвар мөхөс ийм нөхдөөр дүүрсэн УИХ хичнээн нэлттэй хэлэлцүүлэг хийгээд юу сайжрах вэ? Баахан хоол идэж худлаа чалчицгаан биз дээ. Та нар тарсан нь дээр.


Зочин    1 долоо хоног []


ih demjdeg blaa ehleed. odoo bolisoon. ih huraldaa ireed suuchihdag bolbol yasan yum. neg surhii yum yariad l , tegsenee neg soliotoi yum yariad l. oilgohoo blaa ooriig chn . uul ni setgel ni zov bolovch , ilerhiilelt ni buruu yum shig


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


ingej daramtluulj baihaar boliod duugaa oroldvol yasan yum be minii duu ug n gaigui duuldag huu yumsan ingeed ali ch ugui bolloo sh de