2018,1-Р Сар,11


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Н.Энхшүр, Н.Мөнхшүр: Чансаагаа ахиулж, эвдэнэ гэсэн амжилтуудаа эвдэхийг зорьж байна

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай олон улсын тэмцээн, Индонезийн Жакарта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж, Геннисийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнөөдөр эх орондоо ирлээ.




ОУХМ, Дэлхийн аварга Н.Энхшүр:

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хоёрын хувьд оюуны спортоор хичээллээд нэг жил болж байна. Маш олон сайхан амжилтуудыг гаргалаа. Амжилт гаргахад минь туслалцаа үзүүлсэн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэх нийгэмлэгийн хамт олондоо баярлалаа. Өнгөрсөн жил өсвөр нас буюу дунд шатны хүүхдийн ангилалд өрсөлдөж дэлхийн аварга болсон. Харин энэ жилийн хувьд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн. Дэлхийн топуудтай, шилдэг чансааны 10 тамирчинтай эн тэнцүү өрсөлдөж дэлхийн аварга болсондоо баяртай байна. Мөн бид хоёрын хувьд хоёр, гурван дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Би хорьтын тоолол төрөл буюу 30 минутад цифр цээжилдэг төрөлд өрсөлдсөн. Энэ төрөлд Шведийн тамирчин 5040 цифр цээжлэн дэлхийн дээд амжилтыг тогтоосон байсан. Ерөнхийдөө олон жил энэ амжилт эвдэгдээгүй байсан юм билээ. Миний хувьд 5445 цифр болгож эвдсэнээрээ Геннисийн дээд амжилтыг тогтоосон. Мөн бид хоёр багаасаа Монголынхоо язгуур урлагаар хичээллэж байсан. Монгол хүн болж төрснийх урлаг, спортоор хичээллэх нь зүйтэй болов уу гэсэн үүднээс морин хуур, уртын дуу, уран нугаралт, хулсан хуур, ардын бүжиг гэх мэтчилэн Монголынхоо ардын урлагаар хичээллэж ирсэн. Одоогоор оюуны спортоороо түлхүү хичээллэж байна. Цаашид урлаг, спортынхоо аль алинаар нь л хичээллэнэ гэж бодож байгаа.




ОУХМ, Дэлхийн аварга Н.Мөнхшүр:

-Монголын оюун ухааны академийн тамирчин гэдгээрээ маш их бахархдаг. Мөн Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Бид хоёр таван настайгаасаа эхлэн Монголын язгуур урлагийн таван төрлөөр хичээллэж эхэлсэн. 10 жилээ төгсөөд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Таван сар хичээллээд өсвөр насныхны дэлхийн аваргад оролцож дэлхийн аварга болж байсан. Ой тогтоолтын спортоор хичээллээд маш их зүйлийг ухаарч, ойлгож, сурч авсан. Энэ спортоороо цаашид үргэлжлүүлэн хичээллэж, илүү их амжилт гаргах болно. Бид хоёр энэ жилээс эхлэн оюутан болсон. Одоогоор Бээжингийн их сургуульд сурч байна. Амралтаараа ирсэн. Энэ зун шалгалтаа өгч, тэнцэж байж мэргэжлээ сонгох эрх нь нээгддэг. Улам илүү чансаагаа ахиулан, эвдэнэ гэсэн рекордуудаа эвдэхийг зорьж байна.




Өвөө С.Төмөр-Очир:

-Өнөөдөр маш сайхан өдөр байна. Хоёр зээ охин минь дэлхийн аварга болохын зэрэгцээ Геннисийн номд бичигдэх амжилт гаргасан байна. Энэ хоёр маань эмээ өвөө дээрээ өссөн. Ээж аав нь гадаадад байдаг. Гурван наснаасаа эхлэн урлагаар хичээллэж эхэлсэн. Сүүлийн нэг жил гарангийн хугацаанд энэ спортоор хичээллэх болсон. Бага байхын авьяаслаг, урлагт дуртай хүүхдүүд байсан.




Дэлхийн аварга ихэр охидын уртын дууны ихэр багш нар:

-Дэлхийн аварга болсон хоёр ихэр шавьдаа баяр хүргэе. Манай хоёр багаасаа аливаа зүйлийг хүлээж авах чадвар сайтай хүүхдүүд байсан. Бид хоёроос гурван уртын дуу сурсан. Илүү цааш сурах чадвартай, авьяастай хүүхдүүд. Үнэхээр чадахгүй зүйл гэж байхгүй. Дуулна, уран нугарна, урлаг, спорт гээд бүх төрлийн чадвартай охид. Улам их амжилт гаргаарай гэж ерөөе.




Тэднийг Улаанбаатар төмөр замын хамт олон болон Монголын ихрүүдийн холбооны төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүллээ.




Мөн Ихрүүдийн холбооноос ихэр дэлхийн аваргуудад баяр хүргэн гэр бүлээр нь Хөвсгөл далайгаар аялах эрхийн бичгээр шагналаа.










Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног []


mundag bnaa ene ih sursan medsen amjiltaa batatgajmongol doo olon iim oyun uhaantnuudiig belgeerei


Зочин    5 сар, 1 долоо хоног [202.131.243.190]


DELHIIN AVARGUUDDAA CHIN SETGELIIN BAYR HURGEJ ULAM IH AMJILT HUSII.


Зочин    5 сар, 1 долоо хоног [202.131.243.190]


uneheer mundag yumaa .Mash ih baharhaj bayrlaj bna ta naraaraa.


Зочин    5 сар, 1 долоо хоног [103.26.194.125]


woow


Зочин    5 сар, 1 долоо хоног [103.26.192.106]


mundag