Зөвлөгөө


Хүүхдийг сэгсрэх аюултай

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Бид бага насны хүүхдээ дээш шидэж тоглох мөн мөрөн дээрээ суулгаад гүйх үедээ өөрсдөө ч анзааралгүй сэгсэрч байдаг. Харин энэ нь таны хүүхдийн тархинд маш аюултай. Учир нь нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ.  Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж эмч нар үздэг.




Та хүүхдээ байнга сэгсэрдэг бол үүний үр дагавар юу вэ? 

  • Тархинд цус харвах
  • Нүдний торлог бүрхэвчинд цус харвах
  • Татаж унадаг болох
  • Сохрох
  • Ясны бэртэл
  • Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох
  • Нугасны гэмтэл/ саажилт

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Сэгсрэхгүй байх 
  • Нярай хүүхдийн толгойг аль болох гараараа зөөлөн барьж хөдлөх 
  • Асран халамлагчдад энэ тухай ойлгуулах 


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.