Зураг & Видео


Анхны дуугаа таван настайдаа зохиосон шаргал үст Шакирагийн талаар сонирхолтой баримтууд

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

.

1977 оны 2 сарын 2-нд  Колумбд мэндэлсэн. Шакира эх өөр найман ах эгчтэйгээ тун дотно. Шакира хэмээх нэрийн утга нь "Гоо үзэсгэлэнтэй, өгөөмөр бүсгүй" гэсэн агуулагатай аж. Түүний нэрийг ээж нь өгсөн.


Өндөр: 150 см


Анхны дуу: Хайртай хүүгээ алдсан эцэг нь хоёр жилийн турш харуусал, гашуудлаа нуух гэж хар шил зүүсэн нь Шакирад “Таны хар шил” хэмээх дууг таван настайдаа зохиоход хүрсэн юм. Тэрбээр энэ дуугаараа аавынхаа зовлонг нимгэлэхийг хүссэн гэдэг. 


Амжилтын эхлэл: Шакиратай Sony хамтран ажиллах гэрээгээ цуцлахын даваан дээр “Нүцгэн хөл” цомог нь дөрвөн сая хувь борлогдож, нэг л өглөө од болсон. "Whenever whenever", "Hips don't Lie" дугаараа олон олон шүтэн бишрэгчдээ өөртөө татаж, дэлхийд танигдсан. 


Шакира шүтэн бишрэгчдээ хэрхэн өөртөө дурлуулсан бэ? Бэлхүүсний бүжгээрээ сая сая шүтэн бишрэгчээ өөртөө дурлуулсан. Шакира авьяаслаг бүжигчин, дуучнаас гадна өндөр боловсролтой. Тэрээр Испани, португал, англи хэлээр чөлөөтэй ярьдаг.


The Voice шоуны шүүгчээр ажиллаж байсан. Шоколаданд нугасгүй. Харин үнэт эдлэлийг үзэн яддаг.


Хувийн амьдрал: Тэрээр Аргентины Ерөнхийлөгчийн хүү Антониотой 11 жил үерхэж байсан

2010 онд Испаний хөлбөмбөгч Жерард Пикетэй үерхэн хамтын амьдралаа эхлүүлсэн.

2013 оны 1 сарын 22-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хосууд хүүдээ Милан гэх нэр хайрласан.

2015 оны 1 сарын 29-нд бүл нэмж хоёр хүүтэй болсон юм.


Л.Амина



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.