2018,1-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


О.Чулуунчимэг: Г.Номуундарь охины хэрэгт холбогдсон хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өөрийн цахим хуудсаараа өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэргийн талаар нийгэмд дэлгэсэн Г.Н охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.




Гэрчээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг байлцуулаагүй

Г.Н охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа:

" Г.Н охин арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаар нийтэд дэлгэсэн. Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Баасандорж өмгөөлөгчөөр ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна. Охиныхоо хууль ёсны эрхийг хамгаалж аав нь арванхоёрдугаар сарын 20-нд Цагдаа, Хуулийн байгууллагад хандсан. Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан. Тухайлбал прокурор Өлзийжаргал нууцыг задруулж, өөрийн хийсэн мэдээлэлдээ “шууд гүтгэх” гэх мэдээлэл хийсэн. Бид ёс зүйн зөвлөлд хандсан байгаа. Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчсөн.


Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Гэрчүүдээс мэдүүлэг авах үедээ утсаа унтрааж, хаалгаа цоожилсон. Тиймээс ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтад гомдол гаргасан. Өсвөр насны гадаадад байгаа 30 гаруй хүүхэд хар тамхи хэрэглэдэг талаараа мэдээлсэн. Харин Монголд байгаа өсвөр насныхнаас шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис цуснаас нь илэрч байна. Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байна. Тиймээс хэрэглэсэн этгээд зүгээр өнгөрсөөр байх уу. Хар тамхи хэрэглэсэн этгээд Зөрчлийн хуулиар торгуулиад л өнгөрч байна" гэв.




Хэрэгт холбогдсон хоёр этгээд Монголд байхгүй төдийгүй тэднийг эрэн сурвалжлахгүй байна

Өмгөөлөгч О.Чулуунчимэг:

"Г.Н охины хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн нэр бүхий гэрчүүд мэдүүлэг өгсөн. Энэ гэрчүүдийг асуулгах хүсэлтийг өмгөөлөгчид өгсөн. Өмгөөлөгчид өөрсдийн өгсөн хүсэлт дээр байлцах бүрэн эрхтэй байдаг. Харамсалтай нь, зарим гэрч дээр биднийг байлцуулаагүй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр хэрэгт хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байсан. Гэтэл хилээр нэвтрүүлж болохгүй гэсэн хориг тавиагүй. Г.Н охин сэтгэцийн хувьд эрүүл. ЭЕШ-даа маш өндөр оноо авч, их дээд сургуульд орсон. Охиныг бичлэг хийсний дараа хар тамхины газраас ирж шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон. Хэрэг хийсэн этгээдүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан би хэрэг хийгээгүй гэж бичсэнээр гэмгүй болдоггүй. Энд хар тамхи болон хүчин гэсэн хоёр өөр хэрэг байгаа бөгөөд миний хувьд охины хүчингийн хэрэг дээр нь өмгөөлж байгаа” гэв.




Г.Н охин одоогоор Монголд байгаа бөгөөд удахгүй өөрийнхөө байр суурийг илэрхийлэх гэнэ.


Охиныг хүчиндүүлсэн гэдгийг нь шүүх эмнэлгээс тогтоосон уу гэсэн асуултад "Хоёр жилийн өмнө хоёр хүнд хүчиндүүлсэн гэсэн шүүхийн дүгнэлт гарах боломжгүй" гэсэн хариултыг өглөө.


56.3 хувь нь өөрийнхөө орон байранд хүчирхийлэлд өртсөн

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатар:

" Сүүлийн үед бага насны охидын хүчирхийллийн дуудлага их ирэх болсон. Энэ асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын газраас стратегийн судалгаа хийсэн. Хамгийн зовлонтой асуудал нь хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн ч бага насны охидод өмгөөлөгч үйлчилгээ үзүүлдэггүй байж. 2014-2016 онд хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь ээж аавтайгаа амьдардаг байсан. 56.3 хувь нь өөрийнхөө орон байранд хүчирхийлэлд өртсөн байна. Тиймээс бид 2018 онд гэрт нь зочлох үйлчилгээг нэвтрүүлнэ. Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийг нээхээр ажиллаж байна" гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Harry    1 долоо хоног, 3 өдөр []


Таны өрийг төлөх, эсвэл эхлэхийн тулд хувийн санхүүгийн зээл хэрэгтэй байна шинэ бизнес уу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай: harryjim598@gmail.com Манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүйг үзнэ үү.


Зочин    6 сар []


Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог 3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХУУДАСНААС .......... 5. Улс .......... 6. Ажлын байр .......... 7. CREDIT AMOUNT .......... 8. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР - Шаардлага 20 жил хүртэл ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM


Зочин    6 сар, 1 долоо хоног [103.229.121.96]


Хуулийнхан ХУРЦтан болсон шүү дээ