Улс төр


С.Эрдэнэ: Амлалтаасаа урвасан УИХ-ыг тараана

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
АН-аас хэвлэлийн хурал хийлээ.  АН-аас УИХ, Засгийн газарт татварыг нэмэлтыг эргэн харж,  агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг шуурхай шийдвэрийг шаардсан  мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. 


АН-ын дарга С.Эрдэнэ “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцохдоо таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж амласан. Гэвч өнөөдрийг хүртэл амласан бүхнийхээ эсрэг бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдээ татварын дарамт, инфляци, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлж байна. Амлалтаасаа ухарсан УИХ-ыг тараах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.

 

Уг шаардлагыг хариуг хоёрдугаар сарын нэгний дотор авах бөгөөд шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. 


Тэдний шаардлагыг хүргэе. 


1. Татварын асуудлаар:

“Бид чадна” хэмээн амлаж байсан МАН-ын Засгийн газар Олон Улсын Валютын Сангаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг Ардчилсан нам шаардаж байна.

 "Мэргэжлийн", "Ардын" гэх нэршилтэй Засгийн газрууд манай улсын эдийн засаг сэргэж, экспортын орлого нэмэгдлээ гэж удаа дараа мэдэгдсэн атлаа  аж ахуй нэгжийн үйл ажиллагааг боомилсон, иргэдийн бүсийг чангалсан шийдвэрүүдийг удаа дараа гаргалаа.

Эрх баригчид өөрсдийн тансаг зардлаа хумихын оронд хялбар зам сонгон, олон төрлийн татвараар дамжуулан ард иргэдийн халаасыг ухах харгис бодлого хэрэгжүүлснээр дараах хүндрэлүүд үүсч эхэллээ.

Үүнд:

 а/ Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.

б/ Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.

в/ Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

г/ Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.

д/ Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,

Ардчилсан нам эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд ард түмний нуруунд ачааны хүндийг үүрүүлэх бус, албан тушаалтнуудынхаа зардлыг танах, бонд босгож ажлын байрыг нэмэгдүүлж ажилласныг Монголын ард түмэн мартаагүй.

 2. Агаарын бохирдлын асуудлаар:

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар МАН-ын удирдлага “бид дорвитой ажил хийж чадахгүй”, Танай Засгийн газрын гишүүн "утаа ихэссэн нь үнэн ч хортой нөлөө нь багассан” зэргээр мэдэгдэж, ард түмнийг илтэд доромжилж байна.

Агаарын бохирдлын улмаас нэмэгдэж буй өвчлөлүүд, жирэмсний хүндрэлүүд, амьгүй ураг, өндөр настан, хүүхдийн өвчлөлүүд иргэдийг улам туйлдуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс та бүхэнд анхааруулж, “онц байдал” зарлахыг уриалсан. Гэвч эрх баригчид өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдийсээр байна.

Иймээс дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Үүнд:

  а/ Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,

 б/ Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.

 в/ Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,

 г/ Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

 д/Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар агаарын бохирдлын улмаас зөвхөн Улаанбаатар хотод жилд 3700 хүн амь насаа алдаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон чанарын үзүүлэлтээс 25 дахин их байгаа нь хүн амьдрах боломжгүй гэдгийг нотолж байна.

Агаарын бохирдол, утааг багасгах нэрийдлээр үр дүнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нэрээр их хэмжээний мөнгө халаасалсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцохыг бас давхар анхааруулъя.

3.Үндсэн хуулийн асуудлаар:

 Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг билээ.

 Харамсалтай нь МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгааг доорх шалтгаануудын улмаас эсэргүүцэж байна.

а/ 60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.

б/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.

в/ Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,

г/ Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “ард нийтийн санал асуулга”-ыг явуулан хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ.

Улсын Их Хурлын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, Улсын Их Хурлыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ард түмнийхээ халаасыг гөвж Төр нь “амь зууна” гэдэг гутамшиг. Ардчилсан нам үндэсний болоод ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ард түмний оролцоотойгоор хяналтаа хэрэгжүүлнэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног []


bid demjij bn ih hurliig taraa


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


tanai nam bas hezee amlaltandaa hurch bsan yum hogiin luivarchin min


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


2012- оноос 2016 онд та нар энэ улс орныг яаж сүйтгэлээ,, АН-ын тэнэгүүд ээ, Ард түмэн хэзээ ч бүү март,, МАН харин та нарын сүйтгэсэн эдийн засгийг сэргээж эхэлж байгаад хорсоод байна уу, С.Эрдэнэ ээээээээээээ