Спорт


Халз барилдах шилдэг 16 бөхийн нэр тодорлоо

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

Үндэсний бөхийн чансаа өндөр шилдэг 16 хүчтэний халз барилдаан энэ сарын 20-нд болох гэж байна.  Тэгвэл барилдаан хүчээ сорих бөхчүүдийн нэрс тодорлоо. 16 бөхийн нэрсийг танилцуулахад, Улсын арслан Д.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Б.Одгэрэл, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Б.Бат-Өлзий,  Улсын начин Э.Энхбат, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Э.Даш, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Улсын начин М.Бадарч, Улсын начин Б.Амарзаяа нар тодорлоо. 


Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ нэг сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэнэ. Энэхүү халз барилдааны үеэр их спортоор хичээллэдэг хоёр шилдэг тамирчин сонгогдсон нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байгаа юм.  Тэд хоорондоо гурван удаа халз барилдах бөгөөд даваа бүрийг нэг сая төгрөгөөр үнэлсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар []


Билетны хэд гэж байгаа бэ