Дэлхий


Сахарын цөлд цас оржээ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Сахарын цөлд орших нэгэн хотод өнгөрөгч долоо хоногийн ням гарагийн өглөө 16 инч буюу 40 хүртэлх см-ийн зузаан цас оржээ. Их Британийн “Дэйли Мэйл” өдөр тутмын сонины даваа гарагийн дугаарт бичсэнээр, Сахарын цөлд орших Алжирын Айн Сефра хотод сүүлийн 37 жилийн хугацаанд гурав дахь удаагаа цас орсон байна.




Тус хотын төвд 1-2 инч буюу 5-6 см-ийн зузаан цас орж, хотын захын элсэн манхнууд цасан бүрхүүлтэй болжээ. Зарим газраа цасны зузаан нь 40 см хүрсэн байсан аж. Энэ талаар мөн өнгөрсөн даваа гаригт Алжирын "TSA" сонинд мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжилсан байна.




Цас үдээс хойш 05:00 цагаас хайлж эхэлсэн хэмээн нэгэн гэрэл зурагчин ярьжээ. Тус хотод үүнээс өмнө 2016 оны Зул сарын баярын дараахан цас орж байж. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард тус хотод цас оржээ. 






Холбоотой мэдээлэл


Сахарын цөлд цас оржээ
Сахарын цөлд цас оржээ
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.