АН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг…
54 минут
Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр …
1 цаг
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
1 цаг, 57 минут
Чуулган: Чингис хаан эш хөргийн Их хуралдай танхимд заллаа
2 цаг, 3 минут
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19…
2 цаг, 6 минут
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэ…
2 цаг, 56 минут
Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
3 цаг, 7 минут
Хөвсгөл нуур, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг …
3 цаг, 10 минут
БНСУ: СОVID-19-ийн шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
3 цаг, 13 минут
Монголбанк: Зээл олголт ирэх онд хэвийн болно
2 өдөр, 20 цаг
ОХУ-ын 748 иргэн Монголд байх хугацаагаа сунгуулжээ
2 өдөр, 20 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
2 өдөр, 22 цаг
II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгү…
2 өдөр, 23 цаг
Улсын хэмжээнд 49 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр, 23 цаг
Хаалттай хаалганы ард өрнөдөг хүндхэн сэдвийг дэлгэсэн трил…
3 өдөр, 1 цаг
Замгүй газраар машинтай явснаас 56 га газар өвс шатаасан ир…
3 өдөр, 1 цаг
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэ…
3 өдөр, 1 цаг
Ипотекийн зээлийн их наядын хөрөнгө оруулалт буюу 4.1 сая м…
3 өдөр, 3 цаг
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хил дамнан худалдсан…
3 өдөр, 19 цаг
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал м…
3 өдөр, 19 цаг
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж…
3 өдөр, 19 цаг
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
3 өдөр, 20 цаг
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
3 өдөр, 20 цаг
ОХУ-д оршин сууж буй иргэд хувийн аюулгүй байдлаа хангахыг …
3 өдөр, 20 цаг
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16…
3 өдөр, 21 цаг
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравд…
3 өдөр, 22 цаг
Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 1-7-ны өдрүүдэд ажи…
3 өдөр, 22 цаг
Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
3 өдөр, 22 цаг
Улаанбаатар 29, Өмнөговьд 35 тохиолдол батлагдлаа
3 өдөр, 23 цаг
С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нө…
4 өдөр
ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөв
4 өдөр, 1 цаг
Ерөнхий сайд монголчуудыг Япон Улс руу зорчиход визийн хөнг…
4 өдөр, 1 цаг
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас ава…
4 өдөр, 2 цаг
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын …
4 өдөр, 3 цаг
Үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч…
4 өдөр, 21 цаг
"Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ" гэв
4 өдөр, 21 цаг
ФОТО МЭДЭЭ: Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн бая…
4 өдөр, 21 цаг
МАхХ-ноос “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг …
4 өдөр, 22 цаг
С.Бямбацогт: "Зүүнбаян- Тавантолгой" чиглэлд осолдсон галт …
5 өдөр
Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн …
5 өдөр, 1 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
5 өдөр, 2 цаг
Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
5 өдөр, 2 цаг
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу…
5 өдөр, 3 цаг
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ир…
5 өдөр, 20 цаг
Төсөв-2023: ХАОАТ-ыг орлогоос хамаарч 20 хүртэл хувиар нэмэ…
5 өдөр, 20 цаг
Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаа…
5 өдөр, 22 цаг
Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж б…
5 өдөр, 23 цаг
Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучла…
5 өдөр, 23 цаг
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг …
6 өдөр, 1 цаг
Аравдугаар ангийнхан student.medle.mn хаягаар нэвтэрч сорил…
6 өдөр, 2 цаг

Өнөөдөр дэлхийн "ААВ"-уудын өдөр тохиож байна

Өнөөдөр аавуудаа баярлуулах өдөр. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.


Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.

Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна.

Харин манай Монголд 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

Хачирхалтай нь дэлхийн улс орон бүр “Аавуудын баяр”-ыг өөр өөр өдөр тэмдэглэн өнгөрүүлдгийн дээр өвөрцөн сонин зүйлсийг хийдэг ажээ. Дэлхийн улс орнууд хэзээ, хэрхэн тэмдэглэдэг талаар хамтдаа сонирхцгооё.

Финланд: Финландын аав нар 1950 оноос хойш энэхүү баярыг тэмдэглэсээр ирсэн ба арваннэгдүгээр сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Баярт зориулсан албан ёсны туг өргөн, амралт зарлан, гэр бүлүүд аавын дуртай үйл ажиллагааг зохион байгуулж, аав нартаа ил захидал болон бэлэг өгч, хайр, талархлын үгсийг хуваалцдаг.

Франц: “La Fête des Pères” хэмээн хэлэгддэг эл өдрийг зургадугаар сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг. Энэ өдөр францууд аавдаа асаагуур эсвэл түүнийг орлуулах ямар нэгэн бэлэг бэлэглэдэг аж. Мөн хүүхдүүд нь аавдаа хэчнээн их хайртайгаа харуулж өнгөрүүлдэг юм.

Герман: Улаан өндөгний баярын 40 дэх өдөр тохиодог ба дэлхийн бусад орны нэгэн адилаар аавдаа ил захидал бичиж, бэлэг бэлддэг. Германы нэгэн өвөрмөц уламжлал байдаг нь гэр бүлээрээ ууланд алхаж, бяцхан аялал хийх үйл ажиллагаа байдаг. 

Итали: Өөрийн хөрш орон болох Испанийн нэгэн адил Италид Гэгээн Иосефын өдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр тэмдэглэдэг. Баярыг ёслол хүндэтгэлтэйгээр өнгөрүүлдэг ба арга хэмжээнд парад зохион байгуулж, “zeppole” , “frettelle” зэрэг үндэсний нарийн боовыг бэлтгэн, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар түүдэг гал асаан тойрон суудаг байна. Италийн зарим хотуудад Иосеф Мерийг Бетлехемд илжиг унуулан хөтлөн ирсэнийг билэгдэж илжигний уралдаан зохиодог. 

Мексик: Мексикээр “El Dia del Padre” гэгддэг аавуудын баярыг зургаадугаар сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг. Хүүхдүүд аавынхаа дуртай зүйлийг бэлэглэх, гараар бичсэн захидал илгээх, хоол хийх зэргээр аавыгаа хүндэтгэж буйгаа илэрхийлдэг. Мексик хотод 21 км зайдах алхалтын эсвэл гүйлтийн уралдаан болдог бөгөөд түүнийг “Carrera Día del Padre 21K Bosque de Tlalpan” хэмээдэг аж. 

Орос: Хоёрдугаар сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр” гэж нэрлэгддэг энэхүү баярын үеэр эх орныхоо төлөө амиа алдсан Оросын цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин 2016 онд Москва, Новосибирск, Оренбург хотууд “Аавуудын өдөрлөг” анх удаа зохион байгуулж энэ өдөр хөгжим эгшиглүүлж, тоглоом тоглон, бүжиглэж өнгөрүүлсэн. Харин Санкт-Петербургт 2011 оноос хойш “Ааваа-эхлээрэй” баярыг зохион байгуулж, спортын тэмцээн, концерт, гэр бүлийн тоглоомуудыг зохион байгуулж ирсэн билээ. 

Өмнөд Африк: Өмнөд Африк дахь “Аавуудын баяр” bobotie (махтай бялуу), biltong (давсалсан мах), boerewors (шарсан хиам) зэрэг махаар баялаг хоол иддэг уламжлалтай. Мөн гэр бүлүүд гудамжны тоглолтуудад оролцож, тоглоом, спортын тэмцээн, концерт зохиодог байна. 

Испани: Гэгээн Иосефийн өдөр буюу гуравдугаар сарын 19-нд гэгээнтний эцэг эхийн үлгэр жишээг хүндэтгэн өнгөрүүлдэг. Хүүхдүүд өөрсдөө хийсэн өглөөний цайгаар аавыгаа сэрээж, аавынхаа дуртай зүйлсийг хамтдаа хийж өнгөрүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүд болон эхнэр нь хайртай аавдаа хандан ерөөлийн үг хэлдэг ажээ.

Аавуудын баярын өдөр бол аавынхаа амьдралд чинь хийж өгсөн үнэ цэнэтэй бүхнийг хүндэтгэн магтах сайхан боломжийг олгодог өдөр. Энэ өдөр хэзээд болзолгүйгээр хайраа түгээдэг гайхамшигт баатар аавууддаа хайртай гэдэг үгийг харамгүй хэлээрэй. Монголын бүх аавууддаа баярын мэнд дэвшүүлье. 

Сэтгэгдэл