АН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг…
50 минут
Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр …
55 минут
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
1 цаг, 53 минут
Чуулган: Чингис хаан эш хөргийн Их хуралдай танхимд заллаа
1 цаг, 59 минут
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19…
2 цаг, 1 минут
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэ…
2 цаг, 52 минут
Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
3 цаг, 2 минут
Хөвсгөл нуур, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг …
3 цаг, 6 минут
БНСУ: СОVID-19-ийн шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
3 цаг, 8 минут
Монголбанк: Зээл олголт ирэх онд хэвийн болно
2 өдөр, 20 цаг
ОХУ-ын 748 иргэн Монголд байх хугацаагаа сунгуулжээ
2 өдөр, 20 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
2 өдөр, 22 цаг
II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгү…
2 өдөр, 23 цаг
Улсын хэмжээнд 49 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр, 23 цаг
Хаалттай хаалганы ард өрнөдөг хүндхэн сэдвийг дэлгэсэн трил…
3 өдөр, 1 цаг
Замгүй газраар машинтай явснаас 56 га газар өвс шатаасан ир…
3 өдөр, 1 цаг
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэ…
3 өдөр, 1 цаг
Ипотекийн зээлийн их наядын хөрөнгө оруулалт буюу 4.1 сая м…
3 өдөр, 3 цаг
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хил дамнан худалдсан…
3 өдөр, 18 цаг
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал м…
3 өдөр, 19 цаг
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж…
3 өдөр, 19 цаг
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
3 өдөр, 20 цаг
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
3 өдөр, 20 цаг
ОХУ-д оршин сууж буй иргэд хувийн аюулгүй байдлаа хангахыг …
3 өдөр, 20 цаг
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16…
3 өдөр, 21 цаг
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравд…
3 өдөр, 22 цаг
Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 1-7-ны өдрүүдэд ажи…
3 өдөр, 22 цаг
Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
3 өдөр, 22 цаг
Улаанбаатар 29, Өмнөговьд 35 тохиолдол батлагдлаа
3 өдөр, 23 цаг
С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нө…
4 өдөр
ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөв
4 өдөр, 1 цаг
Ерөнхий сайд монголчуудыг Япон Улс руу зорчиход визийн хөнг…
4 өдөр, 1 цаг
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас ава…
4 өдөр, 2 цаг
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын …
4 өдөр, 3 цаг
Үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч…
4 өдөр, 21 цаг
"Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ" гэв
4 өдөр, 21 цаг
ФОТО МЭДЭЭ: Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн бая…
4 өдөр, 21 цаг
МАхХ-ноос “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг …
4 өдөр, 22 цаг
С.Бямбацогт: "Зүүнбаян- Тавантолгой" чиглэлд осолдсон галт …
5 өдөр
Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн …
5 өдөр, 1 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
5 өдөр, 2 цаг
Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
5 өдөр, 2 цаг
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу…
5 өдөр, 3 цаг
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ир…
5 өдөр, 20 цаг
Төсөв-2023: ХАОАТ-ыг орлогоос хамаарч 20 хүртэл хувиар нэмэ…
5 өдөр, 20 цаг
Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаа…
5 өдөр, 22 цаг
Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж б…
5 өдөр, 22 цаг
Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучла…
5 өдөр, 23 цаг
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг …
6 өдөр, 1 цаг
Аравдугаар ангийнхан student.medle.mn хаягаар нэвтэрч сорил…
6 өдөр, 2 цаг

108 сунаж мөргөл үйлдсэнээр жин хасаж эрүүлждэг

108 сунаж мөргөхийн ашиг тус хязгааргүй юм.



Бурхан багшийн сударт 108 сунаж мөргөснөөр тэнгэрийн төрлийг олохоос гадна уур хилэнгийн бузрыг арилгадаг гэх ба бум түм мөргөвөл ногоон дарь эх лугаа адил сайхан бие галбирыг өөртөө олж авна хэмээн бичсэн байдаг ажээ.108 сунаж мөргөх мөргөл хийх ёстой гэж? Энэ бол хүмүүсийн хамгийн олон, бас анхны асуулт. Мөргөлийг хийх үндсэн хоёр шалтгаан бий гэж бодож байна. Энэ бол хамгийн хямд, хамгийн үр дүнтэй, эм уухгүйгээр, тариа тариулахгүйгээр, хамгийн амархан эрүүл болох боломжтой дасгал юм. Нэгэн зэрэг үе мөч, булчин, тархи мэдрэл гэхчилэн бүхий л эд эрхтэнд эерэг нөлөөлж ядаргаа, сульдаа, хурсан хий, илүүдсэн өөх, алдагдсан даавар тэнцвэрждэг “ид шидтэй”. Жишээ нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өдөр бүр хийснээр элдэв эмгэг зовиурь арилна, жин ихтэй бол гуалиг болно, хэвлийн өөх маш үр дүнтэй шатна, булчин хөгжинө, булчин ачаалал авна, шөрмөс сунана, үе мөч өвддөг бол аажим бүрэн арилна, нойргүйдэлийг мартана. Нэн ялангуяа тархи мэдрэлд онцгой нөлөөтэй. Хоёрт ухамсарын хөгжил сайжирдаг ач холбогдол бий. Ухамсарын төвшин дээшлэх нь та амьдралын аливаа асуудалд дур хүсэл, бие махбодын хэрэгцээнээс хальж, үүнээс илүү нарийн төвшинд үйлийн үр, нүгэл буяны хүрээнд ухамсартайгаар ханддаг болно гэсэн үг юм. Энэ бол туйлын чухал хандлага билээ. Яагаад гэвэл аливаа хүн амжилттай сайн явах эсэх нь түүний хандлагаас хамаардаг.

108 мөргөлийг үйлдэх хамгийн сайн цаг? Сунаж мөргөх мөргөлийг өглөө эрхтэн цайнаасаа өмнө эсвэл цайныхаа дараа хийхэд тааламжтай байдаг. Ингэхдээ бурханыхаа өмнөх гүнцэг идээг тавьж, тансаг хүж, арц уугуулаад мөргөвөл бүр илүү сайхан. 108 мөргөлийг орой үйлдэж болох уу? Болно. Энэ нь ядарч сульдсан биемахбодод эрч хүч өгөх болно. Харин та яг унтахын өмнө бүү үйлдээрэй. Унтахаас 2-3 цагийн өмнө хийхэд тохиромжтой. Ер нь нар ургах агшинд, эсвэл сар гарсан үест хийвэл илүү өгөөжтэй гэж үздэг. Хаана үйлдэж болох вэ? Сунаж мөргөх мөргөлийг ер хаа ч хэзээ ч хийж болдогоороо тун энгийн бөгөөд амар хялбар. Үүнийг хийхэд ямар нэгэн газар, орон хувцас хэрэгсэл, нөхцөл огт шаардахгүй. Ердөө нэг дэвсгэр худалдаад авчих. Миний хувьд ёогийн дэвсгэр хэрэглэдэг. Өөрийн биеийг хүндэл, хэт хүчлэх хэрэггүй. Ялангуяа анхлан мөргөл үйлдэгчид хэт хүчилж хийх нь их. Хүний биемахбод бүр харилцан адилгүй чадамжтай, уян хатан чанар нь ч тэр. Иймээс өөрийн чадах хэмжээнд хэт хүчлэлгүйгээр харин чармайлт мэрийлт сайтай, тууштай хийхийг эрхэмлэх хэрэгтэй.

Эхлээд чадах хэмжээнд 20, 30 хий, дараа нь аажим нэм, 50,60 болго ингэсээр 108 хүргэ. Сунаж мөргөх дасгалыг хийсэн байхад та нэг дор, нэгэн зэрэг маш олон хэрэгтэй зүйл хийчихлээ гэж бодож болно.Та нэгд, хөдөлгөөний идэвхтэй байна, хоёрт, та тарни маань уншдаг бол мөргөх явцдаа 108 удаа тарниа уншчихлаа гэсэн үг, гуравт эрүүл болох “эмээ” уусан гэж тооц жнь илүүдэл жинтэй бол өөх шатаагчаа, нойр муутай бол нойрны эмээ уусан гэж бод, нуруу үе мөч өвддөг бол тариагаа тариулчихлаа гэж итгэ, дөрөвт, хийд орох шаардлагагүй -та өнөөдөр хангалттай буян хийчихлээ. Халзан хүн бүр үс нь ургасан гэж бичсэн харагдана лээ! Мөргөлийг ямар хурдтайгаар үйлдэх нь зохимжтой вэ? 108 сунах мөргөлийг удаан, дунд, хурдан гэсэн хурдтайгээр хийж болно. Хэрэв та аливаа зүйлд төвлөрч, тарниа уншиж, амьсгалаа бүрэн мэдэрч бясалгах маягаар хийхийг хүсвэл танд удаавтар аажуу хийх нь зохино. Энэ нь нэг мөргөхдөө дунджаар 15 орчим секунд зарцуулна гэсэн үг. 108 мөргөхөд дунджаар 25 минут зарцуулагдана. Ингэснээр булчингийн хүч массанд ч нөлөөлдөг. Харин хурдтай хийхэд бодисын солилцоо эрчимжин хөлөрч өөх шатаалт явагдана.

Энгийн хурдтай хийхэд дасгалын өмнөх, сайхан бие халаалт болно. 108 мөргөлийг үйлдэхэд дунджаар нэг мөргөхөд 1 орчим ккал шатаах ба 100-120 ккалыг нийт 108 мөргөлд шатаадаг гэсэн тооцоо бий. Гэхдээ хэрэв жин ихтэй байх тусмаа шатаах илчлэг илүү байдаг. 56 кг жинтэй хүн 120-ыг шатаах бол 70 кг жинтэй хүн 149 ккал шатаадаг болохыг Harvard Health Publications сэтгүүлд дурдсан байна.

Түүнчлэн судрын ёсны номонд мөргөл үйлдэхийн 8 ач тусыг ингэж тайлбарлажээ.

1. Хойд төрлүүддээ эрхтэн бүрэн төгс сайхан биеийг олох болно.

2. Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэлчилэн бүтэх болно.

3. Хойд төрлүүддээ цэвэр ариун ёс суртахуунт бүхий болно.

4. Сүсэг бишрэлтэй амьдрах болно.

5. Бусдын төлөө ихийг хийх, хамаг амьтныг хөтлөх үүрэг хариуцлагыг хүлээх зориг зүрхтэй болно. Бусдыг удирдах болно.

6. Тэнгэрийн болон хүний төрлийг олох болно.

7. Дээдийн мөрд орох буюу шашинтай уулзах болно.

8. Бурханы хутгийг олж гэгээрэх болно. 108мөргөлийн бусад ашиг тус:

· Арьсыг гоо сайхан болгодог. (Арьсаар дамжин хангалттай их хэмжээний хорт бодис гадагшилдаг. 108удаа сунаж мөргөх явцад арьсны нүх сүв нээгдэж, хөлс ялгарах ба бодисын солилцооны үлдэгдлийг гадагшлуулна. Иймээс мөргөл нь цэвэрлэгээний хүчирхэг хэрэгсэл болно)

· Үс унахаас сэргийлж, үс цайлтыг сааруулна.(мөргөх явцад тонгойх, бөхийх, духыг газарт хүргэх үйлдлүүд нь тархи толгой орчмын цусан хангамжийг нэмэгдүүлдэг)

· Жин хасна(108 сунаж мөргөхөд дунджаар 120–150ккал илчлэг шатаахаас гадна өдөрт 2удаа тогтмол хийснээр илүү үр дүнтэй)

· Стресс, түгшүүр зовнил арилна. Дотоод сэтгэлийн дарамт шаналал арилж дархлаа сайжирна.

· Анхаарал төвлөрөл, ой санамж, сэтгэн бодолт, хараа сайжирна.

· Нойргүйдэл болон нойрны хямралууд арилж нам унтдаг болно. 108 мөргөлийн ашиг тус, ач холбогдол хязгааргүй юм. Гол нь бид тогтмол хийж хэвшүүлэх нь чухал юм. “Сэтгэл үүсгэ, Бага сэтгэл чинь их сэтгэл болно. Их сэтгэл чинь илүү амжилт олгоно” гэж үг бий аж. 

Сэтгэгдэл