Монголбанк: Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орууллаа
0 минут
АН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг…
1 цаг, 45 минут
Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр …
1 цаг, 50 минут
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2 цаг, 48 минут
Чуулган: Чингис хаан эш хөргийн Их хуралдай танхимд заллаа
2 цаг, 54 минут
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19…
2 цаг, 56 минут
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэ…
3 цаг, 47 минут
Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
3 цаг, 57 минут
Хөвсгөл нуур, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг …
4 цаг, 1 минут
БНСУ: СОVID-19-ийн шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
4 цаг, 3 минут
Монголбанк: Зээл олголт ирэх онд хэвийн болно
2 өдөр, 21 цаг
ОХУ-ын 748 иргэн Монголд байх хугацаагаа сунгуулжээ
2 өдөр, 21 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
2 өдөр, 23 цаг
II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгү…
3 өдөр
Улсын хэмжээнд 49 халдварын тохиолдол бүртгэгдлээ
3 өдөр
Хаалттай хаалганы ард өрнөдөг хүндхэн сэдвийг дэлгэсэн трил…
3 өдөр, 2 цаг
Замгүй газраар машинтай явснаас 56 га газар өвс шатаасан ир…
3 өдөр, 2 цаг
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэ…
3 өдөр, 2 цаг
Ипотекийн зээлийн их наядын хөрөнгө оруулалт буюу 4.1 сая м…
3 өдөр, 4 цаг
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хил дамнан худалдсан…
3 өдөр, 19 цаг
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал м…
3 өдөр, 20 цаг
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж…
3 өдөр, 20 цаг
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
3 өдөр, 21 цаг
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
3 өдөр, 21 цаг
ОХУ-д оршин сууж буй иргэд хувийн аюулгүй байдлаа хангахыг …
3 өдөр, 21 цаг
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16…
3 өдөр, 22 цаг
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравд…
3 өдөр, 22 цаг
Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 1-7-ны өдрүүдэд ажи…
3 өдөр, 23 цаг
Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
3 өдөр, 23 цаг
Улаанбаатар 29, Өмнөговьд 35 тохиолдол батлагдлаа
4 өдөр
С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нө…
4 өдөр, 1 цаг
ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөв
4 өдөр, 2 цаг
Ерөнхий сайд монголчуудыг Япон Улс руу зорчиход визийн хөнг…
4 өдөр, 2 цаг
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас ава…
4 өдөр, 3 цаг
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын …
4 өдөр, 4 цаг
Үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч…
4 өдөр, 22 цаг
"Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ" гэв
4 өдөр, 22 цаг
ФОТО МЭДЭЭ: Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн бая…
4 өдөр, 22 цаг
МАхХ-ноос “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг …
4 өдөр, 23 цаг
С.Бямбацогт: "Зүүнбаян- Тавантолгой" чиглэлд осолдсон галт …
5 өдөр, 1 цаг
Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн …
5 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
5 өдөр, 3 цаг
Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
5 өдөр, 3 цаг
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу…
5 өдөр, 4 цаг
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ир…
5 өдөр, 21 цаг
Төсөв-2023: ХАОАТ-ыг орлогоос хамаарч 20 хүртэл хувиар нэмэ…
5 өдөр, 21 цаг
Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаа…
5 өдөр, 23 цаг
Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж б…
5 өдөр, 23 цаг
Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучла…
6 өдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг …
6 өдөр, 2 цаг

Ван И: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн

Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичгийг ёсчлон баталсны дараагаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдэгдэл хийлээ.

Сайд Ван И "Монгол Улсад хоёр жилийн дараа дахин айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. Монголын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ.

Сайн хөршийн хувьд Хятад улс нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд ихээхэн баярлаж, цаашдын хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлье. Манай хоёр улс сайн хөрш, бэрхшээлийг хамт даван туулах сайн түнш, сайн анд, мөн цаашид хамтдаа хүчирхэг түншлэлийг бүтээхэд бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгыг Монгол талаас дэвшүүлж буй "Талын зам", Хятадын талаас дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжил" санаачилгыг Монголын талаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" зэргийг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг бүрэн хөдөлгөх хүч оруулъя. Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон.

Мөн бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Хятад улс нь Монгол Улсын төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Түүнчлэн Монголын тал "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна. Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлье.

Түүнчлэн энэ удаад хоёр тал Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг төслүүдийг аль болох эрх хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ шар шуурганы эсрэг хамт тэмцье. Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан юм.

Цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмний амь насыг хамгаалах, хоёр улсын шууд нислэгийн давтамжийг тоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоо эрчимжүүлэх болно. Мөн Монголын оюутнууд Хятадад хичээлдээ орохыг дэмжиж байна. Хоёр улсын залуусын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж байгаа. Талууд хоорондын уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон талт үзэл санааг баримталж, орон нутгийн санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж буй "Даян дэлхийн хөгжил" хамтын ажиллагааны санаачилга, аюулгүй байдлын хандлагыг дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно. Азийн бүх улс орнуудын хөгжил дэвшлийг хамтран дэмжье" гэлээ.

Сэтгэгдэл